Афганистаны цагаачдыг юу хүлээж байна вэ?

М.Төгөлдөр
2021/08/24

Амьд үлдэхийн тулд ямар ч үнээр хамаагүй эх орноо орхин гарах гэж Кабулын нисэх буудалд үймж байгаа байгаа хэдэн зуун мянган афганчуудын асуудал дэлхий дахины анхаарлын төвд байсаар.

Америк цэргүүдийн хамгаалалтад байгаа нисэх буудал хөл толгой нь олдохгүй үймсээр байна. Үймсэн олны хөлд дарагдаж эсвэл хамгаалалтын америк цэргүүд болон ойролцоох талибуудын галд өртөн амиа алдсан хүний тоо 20 хол даваад байгаа аж. Улмаар Афганистан дах гадаадын иргэдийг зөөж дуусах 31-ий өдөр ойртох тусах энэ үймээн улам нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт үл мэдэгдэх этгээдүүд иргэдээ авахаар ирсэн Украйны Ил-76 онгоцыг хулгайлж, хэн нь мэдэгдэхгүй олон зуун хүнийг Иран руу тээвэрлэсэн хэрэг гарсан гэхээр тэнд ямаршуу эмх замбараагүй байдал үүсээд байгааг багцаал болмоор. Украйны Гадаад хэргийн орлогч сайд Евгений Енин энэ талаар ярихдаа “Өнгөрсөн долоо хоногт хөндлөнгийн хүмүүс манай онгоцыг булаан эзэлсэн. Мягмар гарагт украйнчуудыг зөөх ёстой байсан манай онгоц Иран руу үл мэдэгдэх хүмүүсийг тээвэрлэн Иран руу ниссэн нь манай онгоцыг биднээс хулгайлж ниссэн хэрэг юм” гэжээ.

Түүнчлэн Афганистаныг орхин гарах гэсэн энэ олон зуун мянган хүн бүгд АНУ тэргүүтэй өрнөдийн улсуудад тусламж дэмжиж байсан хүмүүс мөн үү? гэсэн маргаан Өрнөдийн улстөрчид, судлаачдын дунд өрнөөд байна. Жишээлэхэд, Германы цагдаа нар сүүлийн өдрүүдэд Афганаас ирсэн дүрвэгсдийг шалгах явцад гурван хүний саатуулж, албадан буцаахаар болжээ. Өрнөдийн цэргүүдэд тусалсан гэж Кабулын нисэх буудлаас янз бүрийн бичиг баримтаар онгоцонд сууж амжсан эдгээр гурван этгээд нь өмнө Германд улс төрийн цагаач болж амьдарч байхдаа хүчингийн хэрэг, хар тамхи мансууруулах бодис наймаалсан хэрэг гэх мэт маш хүнд, ноцтой гэмт хэрэг хийгээд албадан нутаг буцаагдсан этгээдүүд байсныг тогтоожээ.

Үүнээс гадна талибууд мэдэгдэл хийж Кабулын нисэх буудал дах Өрнөд рүү гарах гэсэн олон мянган хүнд улс төрийн ямар ч сэдэл байхгүй гэжээ. Талибууд өмнөх Засгийн газартай хамтарч байсан хүмүүст өршөөл үзүүлсэн тул тэдний хувьд гадаад руу гарах гэсэн цор ганц сэдэл нь эдийн засгийнх гэжээ.

Мөн АНУ, Европын холбоонд ирсний дараа энэ олон мянган хүн яаж амь зогоох вэ гэсэн асуудал гарч ирсэн. Өмнө нь 2015 онд Сирийн сая гаруй цагаачид Европт орж ирэхэд, нийт Европоор цагаач сиричүүдийн оролцсон хүчин, хулгай дээрэм, хар тамхины гэмт хэрэг олон дахин нэмэгдсэн. Тэднийг нутагшуулах гэж, гол зогоох тэтгэмж олгох гэж Европын холбооны улсууд олон тэрбум евро зарцуулах ёстой болсон. Энэ бүхэн нутгийн иргэдийн уур бухимдлыг өдөөхийг дагаад Европын улсуудад неонацист, хэт баруун үзэл маш ихээр газар авсан.

Нөгөө талаас энэ олон мянган дүрвэгсдийн дотор үнэхээр амьд үлдэхийн тулд хил давахаас өөр аргагүй болсон шударга хүмүүс олон байгааг бас үгүйсгэх аргагүй. Жишээлбэл, Афганистаны Харилцаа холбоо ба мэдээллийн технологийн сайд асан Сайед Ахмад Саадат гэдэг хүний түүх үүний нэг жишээ. “RND” сайтын мэдээлж буйгаар Саадат нь амьд үлдэхийн тулд бүр 2020 онд Герман руу нууцаар цагаачлан иржээ. Ирээд удалгүй мөнгө нь дуусахад тэтгэмж аваад зүгээр суусангүй, хар тамхи наймаалсангүй харин “Lieferando” гэх пицца хүргэлтийн албанд хүргэгчээр ороод ажиллаж байгаа юм байна.

Энэхүү Саадад нь 2018 оноос Ерөнхийлөгч Ашраф Ганийн Засгийн газар ажиллаж байжээ. Афганистаны хөдөө орон нутагт үүрэн телефоны сүлжээг хөгжүүлэх ажлыг удирддаг байсан аж. Гэтэл 2020 онд Ерөнхийлөгч Ганийн тойрон хүрээллийн зүгээс “Талибуудтай тэмцэх төрийн стратегийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай” гэсэн шалтаг зааж яамных төсвийг нэлээд хувийг хурааж авах гэхэд өгөхгүй гэж тэмцжээ. Үүний дараа Ерөнхийлөгч Гани түүнийг огцруулсан, тойрон хүрээлэл нь амь насанд нь заналхийлсэн тул арга буюу Афганистанаас дүрвэсэн юм байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20