2021/09/23
USD 2,811

Энэ онд иргэдэд өмчлүүлэх нийт газрын хэмжээг тогтооно

Ш.АДЪЯАМАА
2021/08/25

Засгийн газрын хуралдаанаар "Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох" тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан. Нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар 202 мянга 148 иргэн газраа өмчилсөн байна. Талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10752.1 га газрыг иргэдэд өмчлүүлжээ. 2014-2016 онд 69836 иргэнд цахимаар газар өмчлүүлжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.140.39
ЦАХИМААР АВСАН ГАЗРАА АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ 8 ЖИЛ БОЛЛОО ХАРААЛ ИДСЭН МАНЫ ХУЛГАЙЧ НАРАА
Хариулах
59.153.86.11
Цахимаар газар өмчилж авсан гэрчилгээтэй газрууд руу АН намын төлөвлөж хийсэн зургын дагуу зам тавьж цахилгаан татах хэрэгтэй бн шдээ ,АН намын хийж байсан ажил гэж орхисоноос болж хүмүүсийн өмч үнэгүйдэж бн,
Хариулах