2021/09/19
USD 2,811

Өнөөдөр 5058 иргэнийг дархлаажуулна

Ш.АДЪЯАМАА
2021/08/25

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.08.25/ явуулын хоёр, суурин 45 цэгт 59 багийн 397 эмч, ажилтан ажиллаж, 5058 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 721,  хоёр дахь тунд 2589, гурав дахь тунд 3235, нийт 6545 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 73.8,  хоёр дахь тунгийн хамралт 68.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2576  жирэмсэн эх, 12-15 насны 51.179 , 16-17 насны 21.995 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.70.116
астразенека чинь аль хир вакцин юм бэ? ам муутай л байх юм гадны орнуудын хэвлэл мэдээллэр бичиж байгаа нь
Хариулах