Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 249 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийслэлд хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон бол орон нутагт хоёр хүн гэмтсэн. Явган зорчигч машинд мөргүүлсэн осол орон нутаг, нийслэлд гарлаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсэн байна. Үүний 63 нь нийслэлд,
үлдсэн нь орон нутагт илэрсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна