Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аянг өчигдрөөс эхлүүлжээ. Ингэснээр долоо хоногийн Даваа-Пүрэв гарагт хүүхдээ үзүүлэх боломжтой гэж тус төвөөс мэдээллээ. Эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэх цагаа dentalcenter.mn цахим хуудсаар авах бөгөөд аян есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна