Олимпийн медальтнуудыг МҮОХ-ны "Алтан-од" одонгоор шагнаж, ОУОХ-ны энгэрийн тэмдгийг нь гардуулжээ

Б.Хонгорзул
2021/08/26

“Токио-2020” олимпоос медаль хүртсэн тамирчдад олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулах ёслол өнөөдөр (VIII.26) Olympic house-д боллоо. Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны гишүүд цахимаар оролцов.

Олимпын мөнгөн медальт Саид Моллай Герман улсад байгаа тул түүнийг төлөөлж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар энгэрийн тэмдгийг нь гардан авлаа.

Мөн "Токио-2020" зуны олимпын наадамд оролцож, онцгой гавьяа байгуулсан медальт тамирчдыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Олимпоос медаль хүртсэн тамирчид медалиа байнга зүүгээд явах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хүн олимпын медальт тамирчин болохыг батлах энгэрийн тэмдгийг ОУОХ-ноос гардуулдаг учиртай. Энэхүү тэмдэг нь тухайн тамирчныг олимпын медальтан болохыг батлан харуулдаг, тамирчны амжилт, ялалтын үнэ цэнийг өндөрт өргөдөг онцгой дурсгал юм. Тэмдэг бүр нь серийн дугаартай, дахин давтагдашгүй байдгаараа онцлогтой.

Саид Моллайн энгэрийн тэмдэг 200962 дугаартай бол М.Уранцэцэгийнх 201762, Ц.Цогтбаатарынх 201818, Б.Болортуяагийнх 202329 дугаартай байна.


Олимпын медальтан болоод олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулан өгөх уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. Тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын медальтан, олимпын оролцогчдоо алдаршуулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах санаачилга гаргаж байв. Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпийн бүх медальтан, оролцогчдыг хамарч байв.

Үүнээс хойш олимп болгоны дараа медальтан болоод оролцогчид өөрийн орны Үндэсний олимпын хороогоороо дамжуулан энгэрийн тэмдгээ авдаг болжээ.

Энэхүү энгэрийн тэмдгийг Италийн Милан хотод төвтэй “Бертони” компанид урладаг. Тус компани олимпын энгэрийн тэмдгээс гадна хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом, UEFA-гийн цом (тухайн үеийн нэршлээр), UEFA-гийн супер цом зэргийг урладаг, энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан компани юм.

Олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн 43 тамирчинд олимпод оролцогчдын энгэрийн тэмдэг гардуулан өгөх ёслолыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Монголын олимпод оролцогчдын холбооноос зохион байгуулахаар төлөвлөж байна

Эх сурвалж:Монголын Үндэсний Олимпийн Хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 24 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20