Х.Мандахбаяр Э.Содномпилжээд таун хаус, дасгалжуулагч Д.Баттулгад гурван өрөө байр бэлэглэхээр боллоо

М.Төгөлдөр
2021/08/30

Токио-2020 паралимпийн аварга МУГТ Э.Содномпилжээ, түүний багш дасгалжуулагч Д.Баттулга нарт "Эрхэт монгол" группын үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр сэтгэлийн бэлэг болгон байр бэлэглэж буйгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрбээр "Саяхандаа, Э.Содномпилжээ, түүнийг багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ ээ гэдгээ амласан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна. Паралимп нь олимпын наадмаас ч илүү их хүч, тэвчээр, эр зоригийг тамирчнаас шаарддаг наадам билээ. Би өөрөө хоёр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Энэ хүмүүсийн жаргал зовлонг мэдэрч өссөн хүмүүсийн нэг. Олимпын тамирчдынхаа амжилтыг бид эн тэнцүү, хана чацуу үнэлж явах учиртай. Монгол түмний бахархалт хүү "Рио 2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ илүү их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ хүртэл тамирчнаа уйгагүй бэлдсэн багшийнх нь сэтгэл зүтгэлд талархан мөргөе өө. “Бид бүхэн жигүүртэй” уриан дор болж буй “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медалийг монголчууд хүртлээ. Хурай хурай хурай.

Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна.
Түүнчлэн түүний багш Д.Баттулгад “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна.
“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилтыг тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр Паралимпын аварга болсон юм. Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, энэ төрөлдөө Дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ.
“Бээжин-2008” паралимпын наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль хүртэж байсан буухиаг 12 жилийн дараа итгэл төгс, нүүр бардам үргэлжүүлсэн Э.Содномпилжээ таны цаашдын спортын замналд өндрөөс өндрөөс амжилтыг дахин дахин хүсье" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20