Энэ хичээлийн жилд 4,800 оюутанд "Оюутны хөгжлийн зээл" олгоно

М.Төгөлдөр
2021/08/31

2021-2022 оны хичээлийн жилд "Оюутны хөгжлийн зээл"-ийг олгохдоо зөвхөн Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх 35 чиглэлийн мэргэжлээр суралцагсдад олгох журам гарсан байна. Харин өмнөх хичээлийн жилүүдэд "Оюутны хөгжлийн зээл"-д хамрагдаж байсан суралцагсдад мэргэжлийн чиглэл харгалзахгүй зээл аж. 

Энэ жилийн хувьд "Оюутны хөгжлийн зээл"-ийн санхүүжилт болох 7,2 тэрбум төгрөгийг дунджаар 4,800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог учир нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөгөөр тооцоход 4,800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол бий" гэдгийг Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд хэллээ. 

Хүснэгт 1. Хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн диплом:

ТӨГСӨГЧИД

ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭСЭХ

2003-2004 оны хичээлийн жилээс өмнөх

 /бакалавр/

Төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн

2007-2008 оны хичээлийн жилээс өмнөх

/бакалавр, магистр, доктор/   

Чөлөөлөгдөх болзол хангасан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөнө

2008-2009 оноос хичээлийн жилээс

Хойших

/бакалавр/

Төлбөрөө заавал төлнө

Харин буцалтгүй тусламжийг

  1. Бүтэн өнчин
  2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  3. Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  5. Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч
  6. Нэг өрхийн 3 суралцагч нь дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч
  7. Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч
  8. Цаатан өрхийн суралцагчдад олгоно” хэмээн тэрбээр нэмж хэллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20