Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группийн төлөөлөл бараалхлаа

М.Төгөлдөр
2021/08/31

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк групп (ДБГ)-ийн Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид бараалхсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын төр, засаг хүн амаа дархлаажуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн банк групп болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн баярын мэнд хүргэжээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас олгосон 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт нийгэм, эдийн засгийн шилжилтээс эхлэн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол орны хөгжлийн гол түнш байсаар ирснийг онцолсон байна. Зөвхөн цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн банк групп 120 гаруй сая ам.долларын санхүүжилт, үүний 50.7 сая ам.долларыг дархлаажуулалтад зориулж олгосонд талархал илэрхийллээ.

Талууд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, ядуурлыг бууруулах, ногоон, хүртээмжтэй эдийн засгийн суурийг тавих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт түүн дотроо цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа  илэрхийлэв.

Мөн төр, хувийн хэвшлийн бүх шатанд засаглалын шинэчлэлийг эрчимжүүлэх, авлигыг эрс бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, банк, санхүү болон эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хамтрах, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг нь эрс нэмэгдүүлэх, хүний хөгжил, түүн дотроо нэн шаардлагатай мэдлэг чадвартай ажиллах хүчээ бүрэн ашиглах, тэдгээрт шаардлагатай чанартай ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.

Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк групп дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард баталсан 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан бодлогын асуудлууд уялдаж байгааг онцоллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20