"Петровис Групп"-ээс 21 аймаг, Багануур дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа

М.Төгөлдөр
2021/09/03

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Багануур дүүрэг болон 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа нийт 22 ширхэг 55.0 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлаж, эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. 

Мөн олон зуун километрийг туулан иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эмнэлгийн автомашины хэрэгцээнд 22.0 сая төгрөгийн үнэ бүхий шатахуунаар дэмжлэг үзүүлсэн юм.  

Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн, өвчний улмаас нас барсан хүний тоо өссөнөөр эмнэлгүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Энэхүү аппаратыг халдварт өвчний хүндрэлийн үед ашигладаг бөгөөд өвчтөний амь нас эрсдэх аюулыг 2-4 дахин бууруулдаг байна.

Ковид-19 цар тахлын халдварын үед иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг Петровис Группийн зүгээс уриалж байна.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20