Монголын боксын холбоо өчигдөр ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ. Мөн хурлаар
Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Өмнө нь тус холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна