УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанг Япон улсын төрийн дээд шагналаар шагналаа

Б.Хонгорзул
2021/09/09

УИХ-ын дарга асан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонг гардуулан ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрхэм үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Монгол Улсын иргэн, Монгол төрийн дархан түшээ Д.Лүндээжанцанд төрийн дээд шагналаа ийнхүү хүртээжээ.

Д.Лүндээжанцан нь 1990 оны Улсын Бага Хурлаас эхлээд завсаргүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажилласан билээ. Тэрбээр 2000 оноос хойш 20 жилийн турш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө зүтгэсэн төрийн түшээ юм.

Япон Улсын Засгийн газраас Рэйвагийн гуравдугаар он буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 2021 оны хаврын одон гардуулах Япон болон гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Д.Лүндээжанцан “Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойн босгон дээр Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонгоор шагнаж буйд талархал илэрхийлье. 1990 оноос хойш зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Японы Засгийн газар, ард түмний сэтгэлийн хандив тусламжаар боловсрол, эрүүд мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүчний салбарын олон салбарын асуудлыг шийдэж байсан.

Мөн Японд байгалийн аюулт гамшиг нүүрлэхэд Монголын ард түмэн сэтгэлийн дэмжлэгийг үзүүлдэг. Энэ сайхан нөхөрсөг харилцааг хөгжүүлсэн хагас зуун жилийн 30 жилд нь өөрийн хувь нэмрийг оруулсандаа баяртай байна” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20