Өнгөрөгч долдугаар сарын сүүлээр АМГТГ-аас АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй бөгөөд нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаа тухай мэдээлж байсан. Учир нь ОХУ АИ-95 болон АИ-98 шатахууны экспортоо түр хязгаарлаж байгаа тул манай улс БНХАУ-аас импортолж нөөцөө бүрдүүлэх болсон гэдгийг хэлж байсан юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны олдоц муу байгаа бөгөөд АИ-98 шатахуун 3500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна