Японд 65-аас дээш насны хүмүүсийн тоо 36,4 саяд хүрчээ

М.Төгөлдөр
2021/09/20

Япон жил ирэх тусам хөгширсөөр байна. Энэ удаад жил бүрийн энэ өдөр Японд тэмдэглэдэг Өндөр настныг хүндлэх өдрийг тохиолдуулан Японы яамнаас өндөр настнуудын талаар статистик мэдээг олны хүртээл болгожээ. Энэ мэдээгээр Японд 65-аас дээш настай хүмүүсийн тоо анх удаагаа 36,4 саяд хүрсэн нь нийт хүн амын 29,1 хувьтай хүрсэн тоо юм. Ингэснээрээ Япон нь өндөр настнуудынхаа тоогоор болон хүн амын дунд өндөр настнуудын эзэлж байгаа хувиар дэлхийд тэргүүлэх болсон байна. Зөвхөн сүүлийн 1 жилийн дотор гэхэд л Японы өндөрт настнуудын тоо 220 мянгаар нэмэгджээ.

 Хүйсийн хувьд Японы эрэгтэйчүүдийн 26 хувь нь өндөр настан бол эмэгтэйчүүдийн 32 хувь нь өндөр настан. Ийнхүү өндөр настнуудын тоо нь өсөн нэмэгдэхийг дагаад ажил хийдэг тэтгэврийн насныхны тоо ч тууштай нэмэгдэж байгаа юм байна. Тодруулбал, сүүлийн 17 жилийн турш өндөр настнуудын тоо бүр өсөж байгаа ч ажил хийдэг тэтгэврийнхний тоо өссөөр энэ жил 9 саяыг давж гарчээ. Тэтгэврийн насны 9 сая хүн ажил хийсэн хэвээр байна гэдэг нь нийт тэтгэврийнхний 25,1 хувь нь ажилладаг гэсэн үг юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20