Америкийн саятнууд үр хүүхдүүддээ их хөрөнгө үлдээхээс эмээдэг

М.Төгөлдөр
2021/09/20

Консалтингийн “The Motley Fool” компаниас АНУ-ын саятнуудын дунд санал асуулга явуулахад 67 хувь нь үр удамдаа их хэмжээний хөрөнгө өвлүүлж үлдээхээс эмээдэг гэсэн хариу өгчээ.

Ингэхдээ асуулгад оролцсон саятнуудын 58,74 хувь нь үр удам нь үлдээсэн их хөрөнгийг хариуцлагагүйгээр зарцуулж үрэн таран хийнэ гэхээс хамгийн их эмээдэг гэсэн хариу өгч. Харин 56,54 хувь нь ар гэрийнх нь хүмүүс их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулах бэлтгэлгүй гэсэн хариу өгсөн байна.

Мөн асуулгад оролцсон саятнуудын 56,3 хувь нь цуглуулсан их хөрөнгөө удам дамжуулан өвлүүлэхийн оронд  буяны үйл хэрэг гэх мэт өөр зүйлд зарцуулсан нь дээр гэсэн хариу өгсөн байна. Харин 55,77 хувь нь үр удамдаа их хэмжээний хөрөнгө өвлүүлэн үлдээвэл тэд ажил хийхгүй залхуу хойрго хүмүүс болж хувирна гэж үздэгээ хэлжээ.

Иймд Америкийн саятнуудын 67,74 хувь нь өв залгамжлагчдаасаа олон тооны нөхцөл биелүүлэхийг шаардахаар төлөвлөөд байгаагаа хэлжээ. Үүний тулд хөрөнгө өвлөгч нь тодорхой тооны нөхцөл биелүүлсэн тохиолдолд л захиран зарцуулах эрх олгодог сэдэлжүүлсэн санд хөрөнгөө үлдээх аж.

Дашрамд сонирхуулахад, 2020 оны байдлаар АНУ нь саятнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Швейцарын “Credit Suisse” банкнаас 2020 бэлдэж гаргасан “The Global Wealth Report” тайланд дурдсанчлан АНУ-д 21,9 сая долларын саятан амьдарч байгаа нь дэлхийн нийт саятнуудын 39 хувь болдог. Нэн баян буюу 100 сая доллароос дээш хөрөнгө хүмүүсийн тоогоор ч АНУ дэлхийд тэргүүлдэг бөгөөд ийм хөрөнгөтэй 110 мянга 85 хүн тэнд байна гэж судалгаагаар гарчээ.

Энэ олон сая саятнуудын өв хөрөнгийн асуудал гэдэг зөвхөн цөөн хэдэн гэр бүлийн бус улс орны санхүү, эдийн засагт нөлөөлөх хэмжээний чухал асуудал болж хувирдаг. Ийм ч учраас Америкийн саятнууд өв хөрөнгөө хэрхэн өвлүүлэхэд хэдийнээсээ онцгой анхаарсаар ирсэн байна. Жишээлбэл, дээр дурдагдсан тодорхой нөхцөлтэйгөөр захиран зарцуулах эрх өгдөг сангийн тухайд өв залгамжлагч нь заавал бакалавр ба түүнээс дээш эрдмийн цолтой байх гэсэн шаардлага тавьж болдог аж. Мөн өв залгамжлагчийн бие даан ажиллаж олж байгаа мөнгө нь их байх тусам өвлүүлсэн хөрөнгөнөөс захиран зарцуулах хэмжээ нь нэмэгдэж байх нөхцөлийг ч бас зааж өгдөг юм байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20