Цогтцэций сумыг Даланзадгадтай холбосон 59,6 км автозамын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусжээ

Б.Хонгорзул
6 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг Даланзадгад сумтай холбосон 59,6 км хатуу хучилттай замын ажил бүрэн дуусжээ. Анх 2016 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор уг замыг барихаар шийдвэрлэж, гүйцэтгэгч компаниар “Эн Си Эф” ХХК сонгогдсон байдаг.

Улмаар тус компани Аж үйлдвэрийн яамтай концессын гэрээ байгуулан нээлтийн ажиллагаа хийж, техник тоног төхөөрөмжөө байрлуулан бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Гэвч 2016 оны сонгуулиар Засгийн газар солигдож, гэрээг түдгэлзүүлсэн байна. Үүний дараа тус замыг стратегийн чухал ач холбогдолтой болохыг дахин тогтоож, 2017 оны 3 дугаар сард “Эн Си Эф” ХХК Үндэсний хөгжлийн газартай гэрээгээ шинэчлэн байгуулж, баталгаажуулжээ. Ийнхүү засгийн газар солигдсон, зөвлөх компани сонгон шалгаруулах тендер зарлахыг хүлээх гэх мэт асуудлаас замын бүтээн байгуулалтын
ажил 2019 оны зургадугаар сард эхэлсэн аж.

Замыг үндсэндээ хоёр жилийн дотор барьж дуусгах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг хойшилж, энэ онд ашиглалтад ороод байна. Хэдий хугацаа хойшилсон ч уг замын бүтээн байгуулалтын ажил Монголын авто замын салбарын түүхэнд бичигдэж үлдэх ажил болсон. Учир нь 50-иас дээш км замыг 100 хувь дотоодын санхүүжилтээр, нэг ч гадаадын ажилтангүйгээр монгол залуус нэгдэж дуусгасан анхны жишээ нь энэ юм. Нөгөө талаар уг зам ашиглалтад орсноор  байгаль орчин, энэ нутагт нутагладаг малчдын амьдрах орчинд маш том өөрчлөлтийг авчирч байгаа гэж хэлж болно. Тодруулбал, зам баригдахаас өмнө хүнд даацын автомашинууд дураараа давхиж, байгаль сүйдэн,

Цогтцэций сумын хойд хэсэгт  хүн мал амьдрах нөхцөлгүй болж Шанхын талд нутагладаг байсан зээрийн сүрэг хүртэл дайжжээ. "Харин шинэ зам ашиглалтад  байгаль, малын бэлчээр сэргэж, цэлмэг тэнгэр, ногоон талаа харахтайгаа боллоо гэж" 10 гаруй жил том машины тоосонд амьдарсан нутгийн малчид ярьж байна.

Ташрамд дурдахад, энэ бол Таван Толгой, Оюу толгой, Гашуун Сухайтын бүх ачаа тээврийн машинууд дамжин өнгөрөх эдийн засгийн магистрал зам юм. Гүйцэтгэгч “NCF”, “Шилдэг зам”, “Мотор сервис” зэрэг Монгол компаниуд гэрээт ажлаа чанартай сайн гүйцэтгэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20