Хан-Уул дүүрэгт 2021-2022 онд 12 цэцэрлэг, 9 сургууль ашиглалтад орно

Б.Хонгорзул
4 цагийн өмнө

Өнөөдөр Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг барих барилгын шав өнөөдөр тавигдлаа. Шинэ цэцэрлэгийн барилгыг “Тэргүүн констракшн” ХХК 2022 оны III улиралд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгчээр ажиллаж байна. Дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй бүс болох Яармагийн 4 дүгээр хороонд 2021-2022 онд 940 хүүхдийн ортой 4 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн.


Тухайлбал Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн шинэ өргөтгөлийг 400 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтай, загварын БАГА сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг 2022 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил эхэлсэн.

Мөн 100 хүүхдийн ортой 145 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 240 хүүхдийн ортой 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөлүүд тун удахгүй ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болсон төдийгүй тус дүүргийн хэмжээнд 2021-2022 онд 12 цэцэрлэг, 9 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил үе шаттайгаар үргэлжилж байгаа аж.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20