2021/10/27
USD 2,811

Завхан: Сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөн эмнэлэгийн тусламж авах гэж ирээд сувилагчийн биед халджээ

М.Төгөлдөр
2021/09/22

Өнгөрөгч есдүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн 30 настай эрэгтэй С нь ээлжийн сувилагч эмэгтэйг зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Бид уг хэргийг тодруулахаар хохирогчийн ахтай цахимаар холбогдож мэдээлэл авсан юм. Хохирогчийн ахын хэлж буйгаар “ Сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн түргэний машинаар хүргэгдэн ирсэн С нь өдрийн 14:00 цагийн орчимд эмнэлэгт ирсэн байдаг. Гэтэл хурц хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй ирсэн хүнийг өөрийгөө болон бусдыг гэмтээх эрсдлээс хамгаалах арга хэмжээ авалгүй үлдээсэн нь дүүгийн минь биед халдах нөхцлийг бүрдүүлсэн. Бид ажлын байранд үйлдэгдсэн уг хэргийг хуулийн хүрээнд шийдэгдэхийг хүлээж байгаа ч эмнэлгийн зүгээс ажилтнаа анхаарч үзэх хэрэгтэй байгаа” тухай манай сайтаар дамжуулан хэлж байгаа юм. Хохирогч эмэгтэйн биеийн байдал муу гурван шүд хугарсан, тархиндаа бэртэж хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг түүний ах хэлж байгаа юм.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.77.74
Эдгэрэшгүй,нийгэмд хөдөлмөрлөж чадахгүй насан турш ойрын хүмүүсээ зовоож бгаа нөхдүүдийг,ёстой уучилаарай устгах а/хэмжээ авсан нь дээр
Хариулах
66.181.161.81
Даварцан юм, сэтгэцийн өвчтэй юм бол харгалзах хүнгүй , сул чөлөөтэй явуулж байгаа ар гэрийнхний буруу, зүгээр ажлаа хийж байсан хүнийг гэмтээчээд хэн хариуцлагы нь хүлээх юм бэ? Арга хэмжээ аваач! Юу болоод байгаан бэ, хүний эрх аймшигтай зөрчигдөж байна !
Хариулах
66.181.161.24
hvn bertched bhd ter yhaw chihshg. ter benzin chn ydin. alhad ywach.
Хариулах
54.38.159.219
Нэгдсэн эмнэлэг байж ийм ажиллагаатай байж болохгүй.
Хариулах
66.181.161.40
Удирдлага дарга нарын үзэгний үзүүрийн дарамт бол маш их бдаг шүү дээ .
Хариулах
202.21.108.241
Ter yahav benzin yu blsn be
Хариулах
192.82.87.230
Завхан аймгийн ЭМС бол аль аль шатандаа үнэхээр хүнд шүү дээ . Ажилтнаа буруутгаад л сууж байдаг мундаг дарга удирдлагатай газар тэр эмг-ын дарга нэгдсэн эмнэлгийн дарга юу хийж суудаг юм бараг ажил дээрээ байдаг юмуу хуулийн зөвлөх бол бүр худлаа
Хариулах