Өвчтөнд зодуулсан сувилагч хоёр сартай бие давхар байжээ

М.Төгөлдөр
3 цагийн өмнө

Өнгөрөгч есдүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн 30 настай эрэгтэй С нь ээлжийн сувилагч эмэгтэйг зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Бид уг хэргийг тодруулахаар хохирогчийн ахтай цахимаар холбогдож мэдээлэл авсан юм. Хохирогчийн ахын хэлж буйгаар “ Сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн түргэний машинаар хүргэгдэн ирсэн С нь өдрийн 14:00 цагийн орчимд эмнэлэгт ирсэн байдаг. Гэтэл хурц хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй ирсэн хүнийг өөрийгөө болон бусдыг гэмтээх эрсдлээс хамгаалах арга хэмжээ авалгүй үлдээсэн нь дүүгийн минь биед халдах нөхцлийг бүрдүүлсэн. Бид ажлын байранд үйлдэгдсэн уг хэргийг хуулийн хүрээнд шийдэгдэхийг хүлээж байгаа ч эмнэлгийн зүгээс ажилтнаа анхаарч үзэх хэрэгтэй байгаа” тухай манай сайтаар дамжуулан хэлж байгаа юм. Хохирогч эмэгтэйн биеийн байдал муу гурван шүд хугарсан, тархиндаа бэртэж хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг түүний ах хэлж байгаа юм. Уг асуудалд эмнэлгийн дарга Б.Цогзолмаа өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20