Сүүлийн 24 цагийн 1,991 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 296,766 боллоо. Дотоодод бүртгэгдсэн тохиолдлын 1,043 нь нийслэл хотод, 945 нь орон нутагт илэрлээ. Мөн хугацаанд 6,848 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 19 хүн нас баржээ.