Америкийн “Аbrams” танк Польшийн замын бартаанд эвдэрчээ

М.Төгөлдөр
2021/09/28

АНУ-ын зэвсэглэлд байдаг “М1А2 Abrams” байлдааны үндсэн танк Польшийн замын бартааг дийлэлгүй шаварт суугаад эвдэрсэн бичлэг нэлээд шуугиан тариад байна.

Бичлэг дээр Польшид байрлаж байгаа Америкийн армийн 1 дүгээр дивизийн 8 дугаар хорооны 2 дугаар батальонд харьяалагдаг танк хээрийн сургуулийн үеэр замын бартаа саадыг давалгүй сууж эвдрээд тусгай машинаар чирүүлж байгааг харуулжээ.

Бичлэгийг үзсэн шүүмжлэгч нар “Польшид иймхэн бартааг давахгүй байж Оросын замд яаж байлдах юм бэ. Тэнд зам нь бүр аймаар” гэж ёжилцгоосон байна.

Польш нь Оросын болзошгүй дайралтаас өөрийгөө хамгаалах гэсэн шалтгаанаар АНУ-аас 250 ширхэг “М1А2 Abrams” танк худалдан авах гэрээг 2021 онд байгуулсан. Польш нь 250 танкийг хүргэх, багийн гишүүдийн бэлдэх, техник үйлчилгээний дэд бүтцийг байгуулах зэрэгт нийт 6 тэрбум доллар зарцуулж байгаа юм. Польшийн Батлан хамгаалахын сайд энэ талаар “Бид хамгийн орчин үеийн танкийг захиаллаа. Энэ бол хамгийн шилдэг тоноглолтой, тулааны шалгуурыг давсан, Оросын Т-14”Арамата” танкнуудыг эсэргүүцэхээр бүтээгдсэн танкнууд” гэж тайлбарлаж байсан юм.

Польш “М1А2 Abrams” танкнуудыг улсынхаа зүүн нутагт, Орос, Беларусын хилийн ойролцоо байршуулна гэж мэдэгдээд байсан юм. Америкаас хамгийн сүүлийн үеийн танк авахаас өмнө ч Польшийн хуягт танкны хүч тун муугүй үнэлэгдэж байсан. Тэд Зөвлөлтийн лицензээр үйлдвэрлэсэн Т-72м, өөрсдийн бүтээсэн РТ-91, Германы Leopard 2 гээд нийт 800 орчим танктай байсан.

Дашрамд сонирхуулахад зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Польш АНУ-ын танкнууд худалдан авах болсон нь саяхан Австрали улс Францаас шумбагч худалдан авахаас татгалзаад АНУ-аас авахаар болсонтой нэлээд төстэй юм байна. Польш өөрийг боловсруулсан танкийг хөгжүүлэх эсвэл Европын холбооны гишүүн Германы “Leopard 2” танк нэмж авах тухай яригдаж байсан. Гэвч гэнэт бүгдээс нь татгалзаад АНУ-аас 6 тэрбум доллароор “М1А2 Abrams” худалдан авч байсан. Үүний өмнөхөн буюу 2016 онд Польш нь Францаас “Airbus Helicopters” компанийн 50 ширхэг нисдэг тэрэг 3 тэрбум доллароор худалдан авахаар ярьж байгаад гэнэт татгалзаж АНУ-аас 24 ширхэг “Boeing AH-64 Apache” нисдэг тэрэг авах гэрээ байгуулсан юм. Дараа нь цэргийн хүчиндээ шинэ сөнөөгч онгоц авахаар болоход Европын холбооны онгоцыг бус АНУ-ын F-35 онгоцыг сонгож авсан. Америкаас нийт 32 ширхэг F-35 сөнөөгч онгоц 4,6 тэрбум доллароор худалдан авсан. Захиалсан онгоцнуудаас 2022 оноос хүлээн авах ёстой. Үүний өмнөхөн буюу 2018 онд мөн л Оросын түрэмгийллээс сэргийлэх гэсэн шалтгаанаар АНУ-аас агаарын довтолгооноос хамгаалах “MIM-104 Patriot” системийг 4,75 тэрбум доллароор худалдан аваад байсан. Залгуулаад 2019 онд бас л АНУ-аас шуурган галын “HIMARS” систем 20 ширхгийг худалдан авахад  414 сая доллар зарцуулсан.

Польш нь АНУ-аас зөвхөн зэвсэг худалдан аваад зогсохгүй өөрийн нутаг дээр Америкийн цэргийн баазуудыг аль болох олныг байршуулах сонирхолтой байгаагаа удаа дараалан илэрхийлсээр ирсэн. Одоогоор Польшид АНУ-ын 4,5 мянган цэргийн албан хаагч байнгын үндсэн дээр байршаад байгаа юм. Мөн Польшийн Резиковод нь АНУ-ын пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх бааз байгуулах ажил эрчимтэй явж байгаа бөгөөд ОХУ-ын баллистик пуужинг амдан устгах зориулалттай энэ бааз 2022 оноос ажиллаж эхэлнэ. Сүүлийн үед Польшийн зарим улстөрчид өөрийн нутаг дээрээ АНУ-ын тактикийн цөмийн зэвсгийг байршуулах ёстой гэж мэдэгдэх болсон. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20