Өнөөдөр /2021.09.28/ парламентын сэтгүүлчид төрийн ордны гадаа "Сэтгүүлчид Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллах боломжгүй байна" хэмээн акц зохион байгуулсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа "Төрийн ордон сэтгүүлчдэд “Хаалгаа нээх” шаардлагыг дэмжиж байна. Ард түмний төлөөллийн байгууллага хүнийсгэгдэж буй нь нууц биш. Ил тод, нээлттэй, ардчилсан байх зарчим нь иргэдийн мэдэх эрхийг чөлөөтэй, элдэв хориг хязгаарлалт тавихгүй байж л амилна. УИХ-ын гишүүд ч бэлдсэн тайз, товлогдсон асуултанд л дасах нь өөрсдөд нь л муу" хэмээн нийтэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна