Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хоёр хүүхдийн ээж Х.Ананда өөрийн цахим хуудастаа 2021 оны есдүгээр сарын 29-ний 00:49 цагт Т.Дэлгэрмөрөн гэрийнх нь хаалгыг хүчтэй өшиглөж, заналхийлж буй бичлэгийг тавьсан юм. Харин түүний орон байранд танхайрсан уг үйлдлийг цагдаа таслан зогсоож БЗД-ийн эрүүлжүүлэх байранд нэг хоног саатуулсан байна. Түүнийг гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн дагуу дахин нэг хоног саатуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна