Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 3 хүртэл ажиллахгүй. Учир нь БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баяр тохиож байна. Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 10 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд ажиллахгүй амарна. Харин төмөр замын боомтууд хуваарийн дагуу ажиллана.
Эх сурвалж: Замын-Үүд дэх гаалийн газар
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна