2021 оны U-Multirank эрэмбэд олон улсын хамтын ажиллагааны индекс гэх үзүүлэлтийг шинээр тооцож эхэлсэн бөгөөд тус үзүүлэлтээр МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн эгнээнд багтан оржээ. Тус шилдэг 25 их сургуульд Европоос 21 их сургууль, Америк, Африк тивээс тус бүр 1 их сургууль, Азиас Японы Осака их сургууль болон МУИС багтан оржээ.
Их, дээд сургуулиудын чансаа тогтоодог U-Multirank 2021 эрэмбээр МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авчээ.
Эрэмбэтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.umultirank.org/study-at/national-university-of-mongolia-rankings холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна