Ерөнхийлөгчийн зарлигаас үүсэх содон 13 зүйл

М.Төгөлдөр
2021/10/04

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар дараах онцлог ажлуудыг зохион байгуулах юм. Үүнд:

1. Улсын хэмжээнд шинээр тарьж ургуулсан бүх модыг бүртгэлжүүлэх юм байна.


2. Халамж авч буй иргэн бүр мод тарьж ургуулна. (Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд)

3. Уул, уурхайн бүх компаниудыг олборлолтоос хамааран мод олноор нь тариулах хууль гарах юм байна.

4. Mонголд ирсэн гадаадын иргэн бүр хилээр нэвтрэхдээ 1 мод тарих хураамж төлнө. Түүгээр нь жуулчдын нэрийн бүртгэлтэй төгөл буюу цэцэрлэгт хүрээлэн бүтээх юм байна.

5. 12-р анги төгсөх хүртэлээ сурагч бүр, оюутан бүр 12 ширхэг мод тарьж ургуулна.

6. Улсын хэмжээнд ногоон байгууламжаа бариагүй барилгуудад шалгалт хийж, шинээр хийж дуусгах хугацаа өгөх юм байна.

7. Шинээр гэрлэх хосууд дурсгал болгож хос мод тарина. Хосуудын нэр бүхий төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана.


8. Нийт тарих тэрбум модны 200.000.000-аас доошгүй нь жимс жимсгэнэ, бут, сөөг, царгас болон эмийн ургамал байх юм байна.

9. Mод олноор тарьж ургуулсан иргэдийг төрийн шагналаар шагнадаг болж байгаа юм байна.

10. Зэвсэгт хүчнийг мод тарих ажилд дайчилж экологийн боловсрол олгоно.

11. Mод тарьж ургуулахтай холбогдох машин, механизм, тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх юм байна.

12. Төрөөс мод тарьж, ургуулж, арчлах ажлыг хариуцах “шинэ агентлаг” байгуулагдана.

13. Сум, дүүрэг бүрт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20