Уул уурхайн сайд Г.Ёндон шатахуун импортлогчидтой өнөөдөр уулзалт хийхэд нийслэлийн хэмжээнд тав хоногийн нөөц бий гэдгийг хэлж байсан тухай мэдээллийг бидэнд өгсөн. Харин бид нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг сурвалжиллаа. ШТС-дад урт дараалал үүсч, зарим ШТС-ууд 30-60 мянган төгрөгийн лимиттэйгээр шатахуун олгож байсан бол зарим ШТС хязгаарлалтгүй олголт хийж байсан юм. Дараалалд зогсож буй жолоочдын хувьд ихэнхи нь дахин хомсдол бий болох вий хэмээн болгоомжилж банкаа дүүргэж байгаа гэдгийг хэлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна