Ц.Билэгтсайхан: Гурав дахь тунг хийлгэсэн 320 мянган хүний нэг хувь нь халдвар авсан

Л.Бямбажав
2021/10/06

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханаас коронавирусийн нөхцөл байдал болон вакцины гурав дахь тунгийн талаар тодрууллаа. 

Халдварын гурав дахь давалгааг эсэн мэнд, хохирол багатай даван туулахын тулд олон арга хэмжээнүүд яригдаж байна. Эдгээрээс хамгийн чухал нь нэмэлт тун буюу гурав дахь тунг эрчимжүүлэх чиглэл гарлаа. Вакцинжуулалт хийхийн тулд өмнө нь нэгдсэн судалгааг хийдэг. Хоёр тунгийн дараа дархлаа хэр тогтож байна вэ гэдгийг судалсан. Манайд хэрэглэж буй дөрвөн төрлийн вакцинаас хос тунгаа авахад 14 хоногийн дараа эсрэг биеийн түвшин хамгийн өндөр түвшинд очиж байна. Улмаар хугацаа өнгөрөх тусам буурдаг. Дархлааны хариу урвал өрнүүлэх босго утга гэж бий. Тэр босго утга руугаа буурвал дахин дархлааг сэргээх шаардлагатай болно. Энэ үед дархлааг шинээр сэргээх гурав дахь тунг хийх асуудал яригдаж байгаа юм. Гурав дахь тунг өнөөдрийн байдлаар хийлгэсэн 320 мянган хүн байна. Энэ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг гаргаж байна. Хоёрдахь тунгаа хийлгэсэн 2.1 сая иргэний таван хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвараар өвчилсөн. Вакцины гурав дахь тунгаа хийлгэсэн  320 мянган хүний нэг хувь нь халдвар авсан.Тиймээс гуравдахь тундаа иргэд хамрагдахыг уриаллаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 34 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 50 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20