2022 оны төсөвт шинээр нэмэгдэх татвар байхгүй

Л.Бямбажав
2021/10/08

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүнээс ирэх оны төсвийн талаар тодрууллаа. 

Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд 2022 онд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 3.1 их наяд төгрөгөөр орлого нэмэгдэж, нийт 16.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож төсвийн төслийг боловсруулжээ. 

Үүнээс татварын байгууллага 7.6 их наяд, гаалийн байгууллага 4.2 их наяд, нийгмийн даатгал байгууллага 2.3 их наяд төгрөгийг тус тус төвлөрүүлнэ. Нийт орлогын дийлэнх нь орлогын татвар, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласан татвараас бүрддэг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 89 орчим хувийг татварын орлого бүрдүүлнэ.
 Тэрбээр "Ирэх онд Засгийн газраас төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг тус тус хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт гадаад худалдааг хөнгөвчлөн эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх цаг, зардлыг бууруулах, хил гаалийн үйлчилгээг цахим ил тод, үр ашигтай болгох ажлыг хэрэгжүүлнэ.
Гуравдугаарт татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан хялбаршуулж, хүний оролцоог бууруулах, бүртгэлийг сайжруулж татварын суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмийг хэрэгжүүлж татварын орлогыг хамгаалах ажлыг үргэлжлүүлнэ.
Нийгмийн сүлжээгээр ирэх 2022 оны төсөвт казино шинээр байгуулах, ан амьтан барих тусгай зөвшөөрлийг нэмэх гэх зэргээр татварын нэмэлт орлого олох гэж байна гэх үндэслэлгүй мэдээлэл гарч байна. Бид Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд шинээр татвар үүсгэхгүй, татвар нэмэхгүй байхаар тусгасан" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 34 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 50 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20