Н.Наранбаатар: Гашуунсухайтын бузрыг яривал далайгаас том болчихоод байна

Л.Бямбажав
2021/10/08

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Энэ жил нүүрс тээвэрлэлтэд хугацаа их алдаж байна.Төлөвлөгөө тасалдсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу.  Ямар зохион байгуулалтын ажил хийж байгаа вэ. Хоёрдугаарт, халдвар хамгаалалтын асуудлаас болж жолооч нар их хохирч байна.Хятадын талтай яриад нэг голдиолд оруулах боломж байна уу Үүнийг хариуцаж байгаа хүмүүстэй нь яриад шийдэх боломж байна уу. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Гуравт, төмөр замтай холбоотой асуудал дээр ямар ажил хийгдэж байна. Баригдаж байгаа төмөр замууд хэзээ ашиглалтад орох вэ. Хэзээ урагшаа гарцтай болох вэ.Баахан мухар төмөр замтай болчихлоо. Энэ асуудалд ойрын хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллах вэ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 

-Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм  Гашуунсухайт, Цагаан хадан дээр халдвар хамгаалал нэлээн алдагдсан. Хятадын тал жолооч нарын шинжилгээн дээр нэлээн анхаарал хандуулж байна. Хилийн зурвас дээр контейнер байгуулсан, туршилт амжилттай болсон.Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. ХӨСҮТ-ийн чиглэлийг харсан байдалтай байна. Өргөн нарийн гэхгүй хил холболтын цэгийн эхний гаргалгаа гаргасан. Одоо нарийн цариг наашаа орж ирэх үү, өргөн царигаа гаргах уу гэдэг асуудлыг ярьж, шийдвэрлэхээр ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сард дуусна гэж хэлсэн. Дэд бүтцийн ажил сайн явж байна. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Монгол жолоочдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал байна. Гэтэл сүүлийн үед  Хятадын тал жолоочгүй машин явуулдаг болно гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ.  10, 20 мянган жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар юу хэлэх вэ.  Бөмбөлөг шинжилгээ гэдэг асуудал үнэхээр анхаарал татаж байна. Доод тал нь 60 хоног тэнд тусгаарлагдаад, нэг хүнээс халдвар авлаа гэхэд тэнд байсан бүх хүнийг хөөгөөд гаргачихаж байгаа юм.Үүнд зохион байгуулалт хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:  

-Ирэх жил 36.7 сая тонн экспортолно гэж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговийн хоёр боомт нийлээд 8.2 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ 2 боомтоор ирэх жил 30 орчим сая тонныг гаргах юм байна. Оны эцэс гэхэд хоёрхон сар дутуу байна. Энэ жил 10,11 сая гаргаж чадах уу. Ирэх жил гурав дахин их нүүрс гаргана гэж байдаг, чадах уу. Боомт удирдлага зохион байгуулалт ямар ч эзэнгүй, зохион байгуулалтгүй. Тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай байгууллагууд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр нь ажлаа хийж байгаа юм уу. Тэнд очоод ажиллаад байгаа л гэх юм. Юу хийгээд байгаа юм. Нүүрс тээвэр чинь яг хэвээрээ. PCR шинжилгээ буруу хийгээд байна гэж яриад байна. Хотод ирээд үзүүлэхээр сөрөг гараад байх юм. Тээврийн С зөвшөөрлийг уурхайнуудад эртхэн өгчих хэрэгтэй. Төр олон зөвшөөрөлд оролцох тусмаа хээл хахууль, авлига яригдаад. Гашуунсухайтын бузрыг яривал далай цаашаа болчихоод байна. 24, 25 тэрбум төгрөг гаргаад чингэлэг тээврийн терминал хийсэн. 

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: 

-Нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргаа гэдгийг шинээр байгуулсан. Боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй байна. Ковидын тухай хууль арванхоёдугаар сард дуусна. Тиймээс дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэнэ.

Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.ГҮРСОРОНЗОН: 

- Гашуунсухайт боомтын хувьд өнөөдрийн байдлаар 19 мянган машин бүртгэлтэй байна. Даац нь хэтэрсэн. Боомтын өргөтгөл хийгдэхээс нааш хэрүүл маргаан үргэлжилсээр байх болно. Уурхайнуудад зөвшөөрлийг нь өгчихөж болохгүй юм уу гэж байгаа. Янз бүрийн байдлаар бид хөөцөлдөж байна. Уурхайнуудад асуудлыг тавьдаг. Эрэлт нь 11 мянга ирдэг. "Эрдэнэс Тавантолгой" ямар ч дата бүртгэл байхгүй учраас хүндрэлтэй, ирэх оноос хуваарилаад явах боломжтой гэсэн хариулт өгч байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 4 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 5 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 6 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 7 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 7 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 9 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 9 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 9 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 10 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 12 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 12 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр