Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтөөр гишүүд мэдээлэл муутай байна

Л.Бямбажав
2021/10/11

УИХ-аас дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар гишүүдийн байр суурийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Анхааралт татсан нэг асуудал байгаа юм.50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний эд хөрөнгө монголд эзэмшиж байвал тэр хүний оршин суух асуудлыг шийдэх гээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын хууль атлаа оршин суух асуудлыг нь хөндөөд байж болохгүй биз дээ. Хүний илүүдэлтэй орон хажууханд байна. Энгийнхээр ойлгоход манай улсад нэг байр худалдан авахад бүгд оршин суугчид болно. 10 жилийн дараа иргэний пасспорт аваад явна. Гурван сая хүн амтай манай улс энэ бүгдийг шингээж чадах уу. Байр авчихсан байгаа хэдэн хүн оршин суугч болох юм байна. Ийм л заалт байгаа. Бүлгээр ороогүй. Гишүүд энэ хуулийн талаар ойлголтгүй байсан юм билээ" гэв. 


Уг хуулийн төслийг  Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг нь УИХ-аас дэмжсэн.Тус хуулийн төсөлд одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” эсвэл “Төлөөлөгчийн газар” гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Гэвч хууль санаачлагчдын зарим нь уг хуулийн төслийн заалтын талаар мэдээгүй гарын үсгээ зурсан гэх тайлбарыг ч хэлж буй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хор уршигтай гэдгийг хэлж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 35 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 50 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20