Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана

Б.Хонгорзул
2021/10/13

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо хуралдана.

10.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Ажлын хэсэг байгуулах тухай (Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл)
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай)
  • Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл (Монгол банк 2020.12.08-нд ирүүлсэн, хаалттай)

14.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.06.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

15.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр (ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ)-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх)
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20