Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын цахим уулзалт болов

Б.Хонгорзул
2021/10/13

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын “100 жилийн ойд зориулсан цахим уулзалт”  энэ сарын 12-ны өдөр боллоо.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Г.Б.Карасин цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Оросын Холбооны Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, манай хоёр улсын уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа нь олон жилийн хамтын ажиллагааны түүх, мөн худалдаа, эдийн засаг, соёл болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа дээр тулгуурладаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбар, чиглэлд тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхийн илрэл юм. Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өргөжүүлсэн арга хэмжээг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Орос, Монголын харилцаа, тэр дундаа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тус хороо ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байна гэлээ.


Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлсэн үгэндээ, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах явцад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны есдүгээр сард Вена хотод болж өнгөрсөн Дэлхийн парламентын спикеруудын V дугаар бага хуралд оролцох үеэр ноён К.И.Косачёвтай богино хэдий ч ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт хийснийг тэмдэглэв.

Мөн хоёр улсын харилцааны нэгэн чухал механизм бол Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс юм. Тус комиссын ээлжит 23 дугаар хуралдаан энэ оны сүүлд зохион байгуулагдахаар байна. 2021 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1,4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн. Цар тахлын амаргүй үед энэ нь сайн үзүүлэлт гэж бид дүгнэж байна.

Түүнчлэн ОХУ-ыг БНХАУ-тай холбосон байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн судалгааны ажил амжилттай өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тал “Газпром” компанитай хамтран ажиллах суурь баримт бичгүүдийг байгуулсан. Энэхүү томоохон төсөл нь Монгол, Оросын харилцаа болон гурван улсын хамтын ажиллагааны түүхэнд тодоор үлдээх бүтээн байгуулалт болж хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийг ойг амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаад баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа ч өөрийн жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм гэлээ.

Үргэлжлүүлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд үг хэлсэн юм.

Дараа нь бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны талаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дэд дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Ц.Анандбазар үг хэлэв.

Цахим уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн А.Г.Варфоломеев нар Парламент хоорондын харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар мэдээлэл хийв.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, хамтын ажиллагааг бодит шинэ арга хэмжээ, төслүүдээр баяжуулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зүгээс авч хэрэгжүүлж буй санаачилга, хүч чармайлтыг хууль тогтоох байгууллагуудын зүгээс идэвхтэй дэмжих тухай санал дэвшүүлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20