Шинээр байгуулах хоёр яамны сайд, даргын томилгоо, байр саванд яарахгүй байхыг Ерөнхий сайд анхааруулжээ

Л.Бямбажав
2021/10/13

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг танилцуулахаар төлөвлөж байсан боловч хойшлуулсан байна. Тодруулбал, сайд нар тус хуулийн төсөлд байр сууриа нэгтгээгүй, дутуу зүйл их байна гэж үзсэн учир Ерөнхий сайд хойшлуулжээ. 

  Засгийн газрын тухай шинэ хуулийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим яам гэсэн хоёр яам байгуулахаар тусгасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хоёр яамыг байгуулахад эхлээд маш сайн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Яарч сайд, дарга томилох, байр бариулах зэрэг асуудал чухал биш гэдгийг анхааруулжээ. 

Ирэх оны төсөвт Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим яам байгуулах зардлыг суулгасан байна.  Эдийн засгийн хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөг тус тус төсөвлөжээ. 

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдох үедээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим хөгжлийн яам байгуулна гэж мэдэгдсний дагуу ийн Засгийн газрын тухай хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 35 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 50 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20