"Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжиж, бизнесийн зарчмаар нь ажиллуулна

Л.Бямбажав
2021/10/13

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш”  ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, 2022 оны өвлөөс "Тавантолгой түлш" ХХК бизнесийн зарчмаар ажиллана.

Энэ тухай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой ХК өнөөдрийн байдлаар 372 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Цаашид "Тавантолгой түлш" компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшихээр боллоо. Харин 39 хувийг нь Эрчим хүчний яам, 10 хувийг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцана.  Өнөөдрийг хүртэл "Тавантолгой түлш" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, орчны бохирдлын бууруулах зэрэг чиглэлд илүүтэй ажилладаг байсан бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжсэнээр бизнесийн зарчим руу орох хандлагыг илүү барьж ажиллана.

Өөрөөр хэлбэл, жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр ажилладаг байсан бол одоо үйл ажиллагаагаа бизнесийн үйл ажиллагаа руу чиглүүлэх, орлого олох бусад түвшний хэлбэрүүдийг бий болгоно. Мөн бусад орон нутагт шаарлагатай төсвийг санхүүгийн хувьд үр ашигтай нийлүүлэх, цаашлаад дэлхийн түлш үйлдвэрлэх ямар боломж байна гэдэг хандлагын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК  бизнесийн зарчмаар нь ажиллуулах хүрээнд авсан" гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 34 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 50 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20