2022/06/26
USD 2,811

Л.Оюун-Эрдэнэ: 2022 онд үүр хаяарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна

Ш.АДЪЯАМАА
2021/10/14

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Хуулийн төслүүдийн талаарх илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа. Дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлж, цар тахлын эрсдлээс гарахын тулд одоогоос найман сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганы индрээс үг хэлэхдээ "Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах" гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа биз ээ. 

Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёрдахь удаа Улсын Их Хурлын чуулганы танхимд үг хэлэхдээ найман сарын өмнө дэвшүүлсэн  зорилтынхоо үр дүнг эргэн товч дүгнэх нь зүйтэй гэж бодож байна. Хүн төрөлхтөнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох Ковид-19 цар тахлыг та бид хамтдаа даван туулж байна. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ.  Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа.

 Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна.   Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.   Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа. Вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулахад шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье.

 Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье... Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Мөн цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна. 

Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой. Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа. Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Миний бие Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн гурван онцлогийг товч тоймлон хэлье.

Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм

Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно. Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч,  Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно. Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ. Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.  

Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.  Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд ярьдаг.

 Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ. Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон чадварлаг болох суурь эхлэл тавигдна. 

Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно. Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.  2022 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно.  Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан билээ. Ирэх онд ч төр өөрийн зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.

Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ. Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. 

 Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм.  Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ. Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно. 

Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна. Эрүүл мэнд, Боловсролын салбар бол хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар бөгөөд уг салбаруудын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан болно.

Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.  Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргад даатган орхихгүй ээ! хэмээн чуулганы танхимд хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.   Монгол Улсын Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдвэрлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд өөрөө ахлан Нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг бүх талаар дэмжин ажиллаж байна.     Улсын Их Хурлаас Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталж, Засгийн газраас нийслэл хотын төвлөрлийг сааруулах, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, ухаалаг, иргэдэд ээлтэй хот болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.  

 Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.   Мөн Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно.   Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой билээ. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно. 

  Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн мэргэн ухаанаар хэлэлцэж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье. Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.   Хоосон улс төржилтийг хойш нь тавин, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон бусад хөгжлийн үзүүлэлтүүдээр бүс нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна.   Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хувилбарт вакцины нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун ус агаар мэт хэрэгтэй билээ. Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна. 

 Анхаарал хандуулсанд баярлалаа.


Сэтгэгдэл (33)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.141
Хаха бараг
Хариулах
59.153.86.44
Энэ нөхөр дандаа л нэг мэрэгч төлөгч шиг юм хэлдэг болжээ ингэж ард түмнээ залхаахаа боль
Хариулах
66.181.190.51
Жасрай гуай эхэлж хонгилийн үзүүрт гэрэл харагдаж байна гэж хэлж байсан. Хүг 70 насалахад 25000 нар харахыг оролддог. Зарим нь бүрхэг өдөр байдаг биз. Элбэгдорж гэж лектор байсансан. Ятгах тусам нягтал гэдэг бил үү.
Хариулах
43.242.243.101
Энэ хүнийг Монголчууд дэмжиж байгаа, саяын Сонгуулийн дүн ч хот хөдөөгүй нотоллоо, “А Н У С” нам болсон АН бүр бараа ч үгүй, хөлсний хэдэн харлуулагч комменчид, сурвалжлагч нартаа найдаад хууртаад л хэвтэж байх гэж
Хариулах
66.181.186.180
Tөр засаг өнөөдөр ард иргэдийнхээ төлөө чадах бүхнээ хийх гэж хичээж байна.Гэтэл энэ бүхнийг эсэргүүцэгчид хэнийг юугаар гийгүүлсэн гэж ухвар мөчид сэтгэлийн хөөрөлтэй хийх ажилгүй халамж хүртэгсэд мөн гадны хорон санаатнууд зарим нэг мөнгөтэй хүний худлаа амлалтанд хууртан өөрсдийгөө золиослоод яваад байгаа нийгэмд ард иргэдэд нэн хохиролтойг мэддэггүй юм байхдаа. Д.Мөнхбаатар А.Отгонбаатар 2 гэж хоёр Баатар албан байгууллагуудаар болон гудамж талбайд хүн гоочилж од болоод Монголхүү Эрдэнэ даргын хүү хоёр эрх чөлөө гэж хүмүүсийг хошгируулаад ингэхийн оронд санал бодлоо аятайхан шиг илэрхийлээд үнэхээр бүтэхгүй бол арай эелдэг ухаалагаар тэмцэх хэрэгтэй.Өнөөдөр монгол хуулbгүй болчихсон юм шиг авирлагчдад мэдрүүлэх хэрэгтэй дорвитой арга хэмжээ аваач...үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдлэнэ гэж маш буруу ойлголт бий болчихоод байна.эхлээд үүргээ биелүүлчихээд эрхээ эдлэх ёстой
Хариулах
66.181.187.188
Төрийн 3 өндөрлөг, толгойд байгаа хүмүүстээ итгээ, итгэл хүлээлгэ, тэд маань адилхан эх орон ард түмнээ гэсэн цохилох зүрхтэй монгол хүн шүү дээ, хувь зохиолоор сонгогдож гарч ирсэн сонголтууд, харин доороо байгаа зарим элдэв хувалзнуудыг бүү давраагаарай, болохгүй үгэнд нь бүү автаарай, өндөр шаардлагатай ажиллаарай, ард түмэн өндөр ёс суртахуун ажлын хариуцлагыг нэхнэ шүү
Хариулах
66.181.187.188
Хүмүүс хүүхдүүд явган явахыг хүсэж байгаа, хөдөлгөөний дутагдалд ороод байна шүү дээ, нийтийн тээврээ цэвэрхэн тохилог болго, явган зам дугуй мопедны замаа тохижуул, амрах суудал талбай ногоон байгууламж бэлд, улаанбаатар тийм ч том биш шүүдээ
Хариулах
66.181.187.188
Түгжрэл бууруулахын тулд Хотын төв хэсгийн зам талбайг сайхан тохижуулж, явган хүний замыг сайтар засах, байгууллага үйлчилгээний газруудад эргэн тойрны 5-10м газрыг тохижуулах үүрэг өгөхөд л гоё болно
Хариулах
66.181.187.188
Итгэж байнаа Оюун эрдэнэд, яриаг нь сонсохоор бүр баярлаад байдаг юм, залуу хүн гэхэд их зөв логиктой бодож хичээж байгаа гэж боддог, ЕС болсноосоо хойш бидэнд мэдэгдэхгүй бэлтгэл ажил гэж нүсэр юм байгааштэ, тэрийгээ бэлдэж гартаа авсан байх, одоо л төлөвлөсөн ажиллагаагаа тууштай үр дүнтэй гүйцэлдүүлж явуулж эхлэх байх гэж итгэж байна. Амжилт хүсье!
Хариулах
203.91.115.48
Энэ доромжлогсод ер нь юу хийж бүтээсэн улс вэ?Ядаж нэг санаа бодол ухаан нэмэрлэж чадахгүй бол өөрсдөө хөдөлмөрлөөд!Дандаа хүн доромжилж танхайрсан хүмүүс!Олигтой нэг ч үг байхгүй!!!Төр оршихуй дор бас хууль ёс байдаг шүү!Эудагтай байцгаа задарсан хар золигнууд!!Би та нарыг наад хар пиараа зогсоохгүй бол гуравдагч этгээдийн байр суурингаас шүүхэд гомдол гаргах болно шүү!!Ниса ХХК Ны захирал хуульч К.Султанбек
Хариулах
103.229.120.84
Номлогч бол номлогч яагаад ч эдийн засагч болохгүй ээ.
Хариулах
103.229.121.177
Үхээд дуусахаар нь би дарлаа одоо нар гарнаа гээд л шаана даа
Хариулах
64.119.22.73
Болор цомд ор
Хариулах
192.82.76.229
Энэ худалчид иргэд бид хичнээн хууртах юм бэ? Одоо огцруулах болсон
Хариулах
64.119.17.90
Оюуны бядгүй гахай толгойт улс орыг самраад хаячлаа
Хариулах
139.5.219.68
ДАНКАР МИНЬ ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР ЮМ ЯРИХГҮЙ ШҮҮ. ОДОО БҮҮР АРГАА БАРААД ТЭГЭХ БАЙХ ИТГЭЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ , МОНГОЛ ТӨРИЙН ЗАЯА_Г БОДООД ХОЛДООД ӨГӨӨЧ ГУЙЖ БНА . 1 ӨДРИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН ЧАДДАГ НЬ ГАРААД АЖИЛЛАВАЛ , хмхмхм
Хариулах
192.82.89.204
Энэ Хүрэлсүх Оюунэрдэнэ нар яинь Элбэгээс хамаагүй илүү хортой могойнууд юм бишүү.
Хариулах
192.82.89.204
Оюунэрдэнийг байхад лавтайяа үүр цайхгүй юм байна.Яасан ч харалган сохор бодолтой хар мөр замтай хүн бэ энэ данхан толгойт.
Хариулах
122.201.24.59
үнэн тэнэг дурак шүү
Хариулах
139.5.218.89
Үр дүнгүй тэрбум, тэрбумаар зарцуулдгаа болимоор байна, орлого нэмэгдүүлэх үйлдвэрлэл хэрэгтэй байна. 422 тэрбумаар замын түгжрэл бууруулах юу хийх гэж байна, ард түмэндээ тайлбарла. Хяналтгүй төсвийн зарцуулалтыг зогсоо.
Хариулах
66.181.190.169
Аль дээр үед Жасрайн засгийн газраас л "хонгилын үзүүр мүзүүр" гээд л яасан ч онгойж өгдөггүй юм бэ. Энэ хооронд хаархий ард түмэн маань үхээд дууслаа. Хэн нэгэн ойр дотны хүнээ цаг бусаар алдаагүй айл өрх гэр бүл гэж алга. Жилд зөвхөн зам тээврийн ослоор л гэхэд 500-600 хүн өнгөрдөг гэнэ. Энэ дарга нар ер нь үхэхгүй юм аа. 3 хан сая хүнтэй, бараг 100 сая малтай газрын баялаг нь л гэхэд 4-5 хан толгойгоо ухахад л хангалттай юм шиг л байгаа юм даа. 1,5 сая хүнээ 4 уулын дотор хашиж байгаад л түүндээ түүртсэн, түгжрэл нь гаарсан за мэдэхгүй одоо 50000 р гаднаас баахан хужаа оруулж ирээд мань мэтээ амыг нь бүр барих юм биш үү. нэг өглөө хороон дарга гээд нэг хятад зогсож байхад гайхах юм алга. Уйгарууд шиг л алуулаад л хэвтэж байхаас......
Хариулах
192.82.72.198
Энэ бэлэн ам шалдан гуя бацаанаас болж улс орон сүйрч бна. Гуйя хүн удирдаж чиглүүлж чадахгүй бол зүгээр зайгаа тавиад зайлаад өгөөч гуйя. Ард иргэд чинь туйлдаж бна ш дээ
Хариулах
66.181.161.45
Худлаа л яриад байх шиг байна даа
Хариулах
66.181.160.85
Таны хэнээрхэл, хоосон амлалтын "Хар дарсан зүүд шиг өдрүүд мөрөөдлийн үүрийн туяа мэт хаяарна " гэж бүү горьд. ЗГ .-ын тэргүүний үг биш " хонинуудаа хошгируулдаг пастор"-ын лүндэн мэт сонсогдоод байнаа. Улсаа өрөөнд өгчихөөөгүй дээрээ зайлаа!8 алтан амласан хулх Түгжил минь.
Хариулах
139.5.218.79
Утга уянгын халилтай ярьдаг гарууд жаахан өнгөцдүү хөнгөн байдаг даа Элбэгээ мэт.
Хариулах
66.181.161.88
Үүр хаяарахгүй өглөө яаж эхэлдэг юм.жишиж ч чаддаггүй эр бол доо
Хариулах
103.212.118.178
Пастор шиг илтгэл тавьж бна мундаг
Хариулах
103.57.95.189
baylagtaa ezen erguu gichiinuudiin neg n uu
Хариулах
202.126.88.189
Amjilt
Хариулах
192.82.84.106
Гуцдаг хүүр вэ, улс орон улам доройтоод бна, гөлийсөн хулгайч нараа өмөөрөад чадахгүй бол хөмт зайл наадуултайгаа
Хариулах
66.181.168.8
хаха
Хариулах
66.181.183.234
Бодит юмаа ярихгүй юмаа..,
Хариулах
103.212.116.190
Зайлаа. Хар дарах л ихсээд байна шүү. Ковидгүй зун сонгууль шинэ жил сүүлдээ 2022 оны үүр хаяарах ч гэх шиг зүгээр зайл.
Хариулах