Х.Ганхуяг: Хөрөнгө оруулагчдад 50 мянган долларын босго тавьж буй хуулийн төслөө би эргэн татахгүй

М.Төгөлдөр
2021/10/14

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өргөн барьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. 

 Уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдээд байгаа билээ.Тэгвэл  энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн төсөл дэх хөрөнгө оруулалтын босго буюу Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болоод хуулийн талаар үл ойлголцох байдал үүссэн гэж харж байна.Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн 118 оронд хөрөнгө оруулалтын ямар нэгэн босгогүйгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байгаа. Зөвхөн 2020-2021 онд 70-аад оронд тэр босгыг тэглэж, хөрөнгө оруулалтын орчноо улам таатай болгосон. Харамсалтай нь энд Монгол Улс багтаагүй. Тиймээс бид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээх зорилго агуулан энэ хуулийн төслийг боловсруулсан.

100 мянган ам.долларын босгын тухайд, гадаадын хувьцаа эзэмшигчдийн тоогоор 100 мянган ам.доллар орж ирсэн байх ёстой байдаг. Тухайлбал, 10 хувьцаа эзэмшигчтэй компанийн ес нь гадаадын иргэн байлаа гэж бодоход тус бүр 100 мянган ам.доллар байршуулах асуудал яригдана. Хэрэв Монгол Улсын иргэн 50 хувийг нь эзэмшье гэх юм бол 1.1 сая ам.доллар гаргах асуудал үүчихээд байгаа юм. Тиймээс энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нэр томьёо байхгүй болно.

Хөрөнгө оруулалт гэдэг бол байшин сав авах үйл явц биш. Хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн хувьцаанд нь хөрөнгө оруулж, хувь эзэмшихийг хэлж байгаа юм. Байр, машин авснаар хөрөнгө оруулалт болно гэж зарим гишүүн эсэргүүцэж байсан. Тэр бол ташаа ойлголт. Хуулийн төсөлд цэг, таслал ч нэмж хасаагүй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Гадаадын иргэн Монгол Улсад $500 мянга, $1 саяын хөрөнгө оруулалт хийсэн ч бай байнга оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн харьяатын газар хуулийн дагуу шийддэг. Хуулиар манайд виз мэдүүлсэн гадаадын иргэнд хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Яагаад зөвшөөрөөгүйгээ тайлбарлах албагүй. Тэр ч байтугай виз олголоо гэхэд хилээр оруулахгүй байх эрхтэй.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар дипломат байгууллагаас өөр байдлаар Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын нийт иргэний тоо манай улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг улсын иргэний тоо Монгол Улсын нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Монгол Улс энэ тоог баримталж байгаа.

Хуулийн төсөлд хэдий хөрөнгө оруулсан ч бай Үндэсний хөгжлийн газраас нотлох баримтаа авч, ГИХГ-т байнгын оршин суух зөвшөөрөл авахаар хандана. Ингээд холбогдох хуулийн дагуу ГИХГ зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулснаар байнга оршин суух зөвшөөрөл хүсэх эрх нь үүснэ гэсэн үг.

Хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулах явцдаа Засгийн газраас санал авсан. Ингэхэд дэмжсэн. Гэхдээ одоогийн хууль дахь 100 мянган ам.долларын босго нь яг гадаадын эх үүсвэрээс орж ирсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, 100 мянган ам.доллар түр дансан байршуулж, түр оршин суух зөвшөөрөл авмагцаа тэр мөнгөө буцаагаад авч байна эсвэл хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн. Тиймээс бид дор хаяж хоёр ажлын байр бий болгосон, санхүүгийн тайлан өгдөг, үйл ажиллагаа явуулдаг бизнес байх ёстой гэдэг шаардлага оруулж ирсэн.

 

Уг хуулийн төслийг товч танилцуулбал, одоогийн мөрдөгдөж буй хуульд гадаадын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх мөнгөн шаардлага тавигдаж буй. Гэтэл нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслөөр дээрх заалтыг хасаж оронд нь 

  • “3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг;
  • 12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
  • 12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;” гэдэг заалтуудыг нэмж боловсруулсан байсан юм. 

Уг хуулийн төслөөс Д.Өнөрболор, П.Анужин нар нэрээ татсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар төрийн ордонд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Манай улс экспорт, хөрөнгө оруулалт, зээл гэсэн гурван хүчин зүйлээс эдийн засгаа бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар ганц боломжтой арга нь гадны хөрөнгө оруулалтыг татах юм. Тиймээс бид 50 мянган долларын босго тавьж байгаа. Уг саналыг боловсруулахад нэрээ татсан хоёр гишүүн байсан" гэсэн тайлбар хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг гадаадын харьяатын тухай хуультай хольж ойлгож болохгүй. Олон нийтэд зөв мэдээлэл очих нь зүйтэй" гэсэн юм.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо 7 минутын өмнө
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна 41 минутын өмнө
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна 51 минутын өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно 53 минутын өмнө
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 17 цагийн өмнө
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 18 цагийн өмнө
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? 18 цагийн өмнө
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно 19 цагийн өмнө
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ 19 цагийн өмнө
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 20 цагийн өмнө
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн 21 цагийн өмнө
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг 21 цагийн өмнө
Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээндээ оролцохоор Тайландыг зорино 22 цагийн өмнө
Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам 22 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна 22 цагийн өмнө
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ 23 цагийн өмнө
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ 23 цагийн өмнө
М.Бадарч: Би гэрчийг авчраагүй, бэлтгэл дээр ирээд "Панангин байна уу гэхэд "Байна" гэсэн, түүнийг нь л хэрэглэсэн 23 цагийн өмнө
Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй Өчигдөр