Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна

М.Төгөлдөр
2021/10/14

НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. Энэ үеэр нийслэлийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн зэрэг бүх тохиолдлыг нэгтгэн, хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг онцолсон юм. Мөн НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Халдварын нөхцөл байдалтай уялдуулан бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд зайнаас ажиллах боломжийг судалж байгаа. Энэ асуудлын талаар УОК-ын хурлаар ярьсан. Эцсийн шийд гараагүй байна” хэмээсэн юм.

Б.Бямбадорж: Олон ажилтантай албан байгууллагуудад захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэвлэлийн хурлын эхэнд “Ковид-19”-ийн халдварын тохиолдол 37 дахь долоо хоногт хамгийн өндөр тархалттай байсан бол аажмаар буурч 40 дэх долоо хоногт өдөрт дунджаар 3446 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 11 хувийг жирэмсэн эх эзэлж байна. Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа иргэдийн тоо 28.195 болж буурсан үзүүлэлт гарсан. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 6554 болж нэмэгдэх хандлагатай байгаа бол тусгаарлах байранд 350 ороор эмчилгээ хийж байна. “Ковид-19” шалтгаант нас баралт 39 дэх долоо хоногт 10 байсан бол 40 дэх долоо хоногт долоо болж буурлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн хүнд, нэн хүнд хүмүүс нэмэгдэж байна. Хөнгөн оноштой ч цаашид эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо эмнэлэгт байгаа иргэдийн 18 хувийг эзэлж байгаа. Вакцинжуулалт 35-39 дэх долоо хоногт тогтвортой байсан. Вакцинжуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар эрсдэлээс хамгаалах хувь нэмэгдэнэ гэдгийг дахин хэлье. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх эрчимжүүлсэн төлөвлөгөө гарсан. Үүний дагуу НЭМГ-аас дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, явуулын баг ажиллуулах арга хэмжээ авч байгаа. Коронавирусийн халдвартай зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлтийн үе ирсэн. Үүнээс сэргийлж томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийгээд байна. Өнөөдрийн байдлаар 2-11 насны хамрагдвал зохих 163.620 хүүхдээс 97.5 хувь, жирэмсэн эхчүүдийн 93.3 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.

Нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны наймдугаар сараас эхлүүлсэн. Сүүлийн долоо хоногт нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт идэвхжиж байгаа нь сайн үзүүлэлт юм. Бид оюутнуудыг дархлаажуулахын тулд оюутны дотуур байранд явуулын баг ажиллуулж байгаа. Нийт найман сургуулийн 3635 оюутныг хамруулахаас 51.6 хувийг хамруулаад байна. Тиймээс оюутнуудыг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Нийслэлийн хэмжээнд суурин 49, явуулын 21 цэгт 80 багийн 303 эмч, ажилтан ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс зөвхөн бүтэн сайнд л амарна. Тиймээс иргэд та бүхэн өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой. Бид мөн олон ажилтантай албан байгууллагуудын захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна” хэмээв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ ямар байна вэ?

-14 хоногийн өмнөөс ор зохицуулах Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Аравдугаар сарын 13-ны байдлаар дүүргийн тандалтын багаас 511 хүнийг хэвтэх шаардлагатай гэж үнэлсэн учир эдгээр иргэнийг 35 эмнэлэгт хэвтүүлсэн. Улбар шар эрэмбэд 455 хүн эрэмбэлэгдсэнээс 435 хүнийг, шар эрэмбэд 51 хүн байгаагаас 30 хүнийг, ногоон эрэмбийн гурван хүн, нийт 485 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бол 46 хүн өчигдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй, өнөөдрийн төлөвлөгөөнд орж хүлээгдсэн байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж 17 ор, эрчимт эмчилгээний хоёр орыг бэлтгэл байдлаар ажиллууллаа. Мөн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 57 жирэмсэн эхийг 100 хувь хэвтүүлэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Хариу арга хэмжээний 62 багт эмнэлгийн 248 ажилтан 62 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Хариу арга хэмжээний багт 239 резидент эмч хуваарилагдсанаас 73 нь ажиллаж байна. Глобал сангийн дэмжлэгтэйгээр 207 сайн дурын идэвхтэн ажиллахаас 93 буюу 44.9 хувь нь, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 187 сайн дурын ажилтан ажиллахаас 77 нь ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр төрийн албан хаагчид коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахаар болсон. Өнөөдрийн байдлаар 119 төрийн албан хаагч хариу арга хэмжээний багт ажиллаж байна. Хувийн машинтай, сайн дурын 39 жолооч мөн ажиллаж байгаа.  

-Нийслэлийн хэмжээнд сүүлийн 24 цагт хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Сүүлийн 24 цагт 3591 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт  6429 иргэн хэвтэн эмчлүүлж, тусгаарлах байранд 330 хүн, гэрээр 28.023 иргэн эмчлүүлж байгаа.

-Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудад халдвар ямар байна вэ?

-Сургууль бүрд сургалтад хамрагдсан тандалтын баг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 13-ны мэдээгээр нэг сургууль, нэг цэцэрлэг бүрэн цахимд, мөн нэг сургууль, нэг цэцэрлэг хагас цахимд шилжсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан нь батлагджээ.

Бид вирусийн эсрэг эмийн нөөц, хангалтын судалгааг гарган ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 24 цагаар болон уртасгасан цагаар ажилладаг эмийн сангуудын мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд байршуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 28 эмийн сан уртасгасан цагаар, есөн эмийн сан 24:00 цагаар ажиллаж байна. Эдгээр эмийн сангийн утас, байршлын мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас авч болно.  

-“Ковид-19”-ийн дараах сэргээн засах эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

-Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээ тулгамдсан асуудал болоод байна.  Сэргээн засах эмчилгээний удирдамж заавар гарах ёстой. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд зааврын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлаа хангасан. Эрчимт эмчилгээ болон бусад нэгдсэн эмнэлгээр эмчлүүлж байгаа өвчтөнүүд сэргээн засах эмчилгээг эмгэг жамын эмчилгээтэй зэрэгцүүлэн аль болох эрт эхлүүлэх нь үр дүнтэй. Эмнэлэгт байхдаа сэргээн засах эмчилгээ хийлгэсэн ч гэрээр мөн эмчилгээ хийлгэх ёстой. Сэргээн засах эмчилгээнд тэд хоногийн курс гэсэн хугацаа заахгүй. Нийгэм болон гэр бүлд түшиглэн урт хугацаанд эмчилгээг хийх хэрэгтэй.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 13 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 15 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 15 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 16 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 17 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 17 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 21 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 22 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 22 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр