2022/01/22
USD 2,811

Парисын их дуулгаас Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ

Ш.АДЪЯАМАА
2021/10/18

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд өнгөрсөн шөнө боллоо.

Тус барилдаанд манай улсын 10 бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ.

20 настай тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялсан.

Мөн өчигдөр эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл тавдугаар байр, эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн долоодугаар байр, эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоодугаар байр тус тус эзлэв.

Парисын их дуулгыг зорьсон жүдо бөхийн шигшээ баг ийнхүү гурван хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна