ХОМ: Э.Батшугар 2 тэрбум төгрөгийн зээлтэй, Ц.Идэрбат 15 сая төгрөгийн хадгаламжтай

Л.Бямбажав
2021/10/18

УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрөгч Бямба гаригт /2021.10.18/  дуусч, МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, Э.Батшугар нар хамгийн өндөр санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. 

Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд танилцуулж байна.

Сонгонохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Энхбаярын Батшугар:

Нийт орлого: 92,6 сая төгрөг /жилээр/
•    Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
•    Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1/100 сая төгрөг/
•    Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha fzr 400- 1 /236 сая төгрөг/
•    Хадгаламж: 162  сая төгрөг
•    Зээл: 2 тэрбум
•    17 компанид 49-100 хувийн хувьцаа эзэмшдэг. 

Ажилласан байдал:

  • 2008 Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир
  • 2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгч
  • 2011-2012 "МАХН"-ын VI бага чуулганаас "МАХН"-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, "МҮАН"-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, "МАХН"-ын Ардчилсан шударга ёс, Монголын залуучуудын холбооны  дэд тэргүүн

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат:

  • Нийт орлого: 22 сая төгрөг /жилээр/ 
  •  Гэр бүлийн нийт орлого: 40 сая төгрөг 
  • Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1, нэг хашаа байшинтай, үйлчилгээний зориулалтаар ашигладаг хоёр обьект, нэг малын өвөлжөөтэй /нийт  226 сая төгрөг/
  •  Тээврийн хэрэгсэл:  Тоёото Лексус маркын нэг машинтай /24 сая төгрөг/
  •  80 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй.
  •  07 га нэг газар, өмчлөх хэлбэрийн 700 м2, 900 м2 тус, тус гурван газартай
  • Хадгаламж: 15  сая төгрөг 
  • 58 сая төгрөгийн авлагатай
  • Хэнтий ТВ-ийн 56 хувийг эзэмшдэг байна.

Ажилласан байдал:

  • 2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
  • 2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
  • 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
  • 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 Хэнтий аймгийн Засаг дарга



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 34 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 50 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20