СЕХ: Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг нээхээс татгалзсан

Л.Бямбажав
2021/10/18

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа.  

Энэ үеэр СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ Нөхөн сонгуультай холбоотой хэчнээн өргөдөл гомдол ирсэн талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Аравдугаар сарын 10-нд болсон УИХ-ын нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-нд болсон нэмэлт санал хураалтын үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагын сонгуультай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах ажлын хэсгээс мэдээлэл авч ажилласан. СЕХ-ны хувьд ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг хянах эрх хуулиар олгогдоогүй. Тухайн асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтооно. Санал, гомдлыг ЦЕГ-т хүргүүлсэн. 

 Өчигдрийн байдлаар 62 өргөдөл гомдлоос нэг нь шийдвэрлэгдэж байгаа бөгөөд бусдыг нь шийдвэрлэж дууссан гэсэн мэдээллийг бидэнд байна. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар  урсан, үрэгдүүлсэн, алга болгосонтой холбоотой байсан. Мөнгө тарааж байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээж авсан. Энэ талаарх мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн мэдээллийг СЕХ-нд ирүүлсэн" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 32 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 47 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20