Бууны суманд оногдож нас барсан 10 настай хүү өмнө нь толгой тус газартаа заазуурдуулж байжээ

М.Төгөлдөр
2021/10/18

Өнгөрөгч аравдугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Азарга багт 38 настай Д сум алдаж улмаар арван настай хүү Х амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Талийгаач Х нь 2018 оноос хойш нагац ах Б-ийн асран хамгаалалтад байжээ. Учир нь талийгаачийн ээж “Хүүгээ зоддог сүх, заазуур далайлган айлгалаа” гэдэг дуудлага сумын хамтарсан багт ирдэг байжээ. Тухайн үед хүү, ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд ээж нь сэтгэцийн хүнд өөрчлөлттэй байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс Өндөр-Улаан сумын хамтарсан баг газар дээр нь ажиллаж нагац ах, эгч нартай нь уулзаж, сумын Засаг даргын захирамжаар талийгаачийг 2018 онд нагац ах Б-д асран хамгаалалтах эрхийг олгожээ. Түүнээс хойш талийгаач хүү дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага ирээгүй ч аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас  талийгаачийн биед хүчирхийлэлд өртөж байсан шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг шүүх шинжилгээний байгууллагад гаргажээ.

Сумын Нийгмийн ажилтан О-гийн хэлж байгаагаар "Анх 2018 онд  дуудлага мэдээлэл ирснээс хойш талийгаачийг эрсдлийн программд бүртгэн хүүд шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлсэн.  2018 онд талийгаачийн нүүрэн тус газарт ээж нь заазуурдаж сорив үлдээсэн байсан. Дуудлага мэдээлэл ирж хамтарсан баг эрсдлийн үнэлгээ хийж хүүг нагац ахынх нь  хамгаалалтад шилжүүлснээс хойш хүүгийн ээж гурван сарын дараа нас барсан" гэлээ.

Хүү энэ жил тавдугаар ангид суралцах байсан ч ээжтэйгээ байх үедээ сургууль завсардсан учир 2019 оноос сургуульд сурч эхэлжээ. Улмаар асран хамгаалагч Б-гийнд амьдарч сургуульдаа явдаг байжээ. Харин хөл хорионы үеэр түүний эмээ Б нь хүүгээ дэргэдээ авахыг хүссэн  учир хүү энэ хугацаанд эмээ дээрээ буюу сум алдсан  Д-гийнд очсон байжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20