Өнөөдрийн байдлаар, 12 байгууллагын 942, гэрээр 1509, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин хийсэн байна. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 46 баг, суурин 35 цэгт 90 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5428 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна