АН-аас Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад гаргах хүсэлтийг УПЕГ-т хүргүүллээ

М.Төгөлдөр
2021/10/19

Монгол улсын Үндсэн хуулийн 16.10 дугаар зүйлд заасны дагуу нэр бүхий залуус үзэл бодлоо илэрхийлсний төлөө Хорих 461 дугаар хорих ангид таслан сэргийлэх арга хэмжээ авсныг АН-аас эсэргүүцэж, намын зүгээс батлан даалтад гаргаж өгөхийг УПЕГ-аас хүслээ. Л.Оюун-Эрдэнийн гомдлоор иргэн Э.Одбаярыг бичлэг тараасан гэдэг үндэслэлээр хорьж байгаа гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэллээ. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваад нэгжлэг хийж шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байтал нэр төрд нь халдаж байна хэмээлээ. 

ТУС МЭДЭГДЭЛ;

Монгол Улсын Үндсэн xуулийн 16 дугаар зүйлийн 10, 16-д заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улмаар Ковид-19 цар тахлын үеэр хууль иргэдэд үйлчлэх авч, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байх “Давхар стандарт” үзэгдэл бодитоор бий болоод байгааг эсэргүүцэн #NoNaadam, #NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн билээ. Эдгээр хөдөлгөөнүүд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж ирсний гол зорилго нь МАН-ын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын үед Үндсэн хуулийн 14.1-д тунхагласан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” суурь зарчим алдагдаж буйг эсэргүүцсэнд оршино гэж АН үзэж байгаа бөгөөд, иргэдийн эдгээр хөдөлгөөнтэй байр суурь нэгтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь удаа дараа эрээ цээргүй халдав. Мөн олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй атлаа энгийн иргэддээ хүч хэрэглэх, дарамтлах, мөрдөн мөшгөх байдлаар илт ялгавартай хандаж, улмаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хориод байна.

Тэдний нэг нь өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээг эрх баригчид огт тоохгүй байгааг эсэргүүцэж байна.

Мөн эдгээр иргэдийг суллахыг шаардан иргэн Ц.Чинбат, Ц.Чинбат нар Сүхбаатарын талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тус тус өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байхад эрх баригчид зориудаар үл тоомсорлож буй нь иргэнийхээ эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргээ умартсан эс үйлдэл гэж үзэж байна.

Хүмүүний үндсэн эрхийг үнэт зүйлээ болгосны хувьд Ардчилсан нам нь шударга нийгэм, үнэн зөв үйлсийн төлөө тэмцдэг, тэмцсэнийхээ төлөө дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Иймд:

  1. Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.
  2. Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМ


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20