АНУ аажмаар XXI зууны зэрлэг баруун болон хувирч байна уу

М.Төгөлдөр
2021/10/19

АНУ-аас ирж байгаа зарим мэдээ нь XXI зууны дэлхийг тэргүүлэгч их гүрэн бус харин газраас эхлээд машины зогсоол хүртэл юм болгоноо булаацалдаад маргаанаа буудалцаж шийддэг хууль дүрэмгүй хүмүүсийн бөөгнөрөл гэж санагдахаар байна.

Жишээлбэл, АНУ даяар гарсан галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулдаг “Gun Violence Archive” сайт дээрх  мэдээнээс үзвэл өнгөрсөн амралтын хоёр өдөр Америкийн баар цэнгээний газруудад болсон буудалцаанаас болж 11 хүн амиа алджээ.

Теннеси мужид 32 настай эрэгтэйг маргааны үеэр буудаж хөнөөсөн. Техаст бааранд болсон маргааны үеэр буудалцаан болж даруй дөрвөн хүн шархдаж, нэг нь шархаа даалгүй амиа алдсан. Умард Каролинад бямба гарагт цэнгээний газар болсон маргааны үеэр нэг хүн буудуулан амиа алдаж, өөр нэг хүн шархадсан. Ахиад л Техаст шерифийн туслах гурван хүн дээрмийн хэргийг таслан зогсоох гэж байгаад спорт баарны хажууд отолтод орсон. Гэмт этгээдүүд шерифийн туслах нэг эрийн аминд хүрч, нөгөө хоёрыг нь хүнд шархдуулсан.

Үүнээс гадна хүмүүсийг машинд нь байхад буудсан эсвэл хүмүүсийн хажуугаар зөрж гарсан машинаас гал нээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт олон гарчээ. Тодруулбал, эдгээр нөхцөлд 19 хүн галт зэвсгийн шарх авч, гурав нь суманд оногдон өөд болсон. Чикагод машинаар явж байсан 17, 19 настай охид буудуулсан. Манхэттений нэг дүүрэгт гудамжинд байсан өсвөр насны хүүхдүүд рүү гал нээсэн, сум 16 настай хүүгийн нүүрэд туссан. Иллинойс мужид гудамжны сандал дээр сууж байсан залуус руу хажуугаар нь өнгөрсөн машинаас гал нээсэн. Вашингтоны төвд баасан гарагийн орой эрэгтэй, эмэгтэй хоёр руу гал нээсэн. Чикагод баасан гарагт 21настай жолооч сумны шарх авсан.

Мөн дэлгүүрийн хажуудах машины зогсоол эсвэл ШТГ-ээлжээ булаацалдсаны улмаас олон буудалцаан гарчээ. Умард Каролинад ШТГ дээр ээлжээ булаацалдан буудалцахад 37 настай эрэгтэй буудуулж амиа алдсан. Нью-Мехико мужийн Альбукеркед зогсоол дээрх байр булаацалдсан маргааны үеэр нэг жолооч нөгөөгөө буудаж хөнөөсөн. Өмнөд Каролинад зогсоол дээр гарсан маргааны үеэр нэг жолооч нөгөөхөө буудсан. Охайо мужид өсвөр насны хүүхдүүдийн дунд болсон маргааны үеэр нэг нь буу гаргаж 14 настай охины цээж рүү буудсан.

Ийм мэдээ уншихаар хэн ч гээд асуудал бүрийг хурдан буугаар шийддэг байсан гэх Зэрлэг баруун төсөөлөгдөх нь мэдээж. “The Good, the Bad and the Ugly” эсвэл Чарльз Бронсоны кино шууд санаанд орно. Гэвч нөгөө талаас 331, 45сая хүнд 393,3 сая галт зэвсэг ногдож байгаа болохоор аргагүй гэж санагдмаар. Харин судлаачдын бодлоор галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийн тоо АНУ-д ингэж өсөж байгаа нь нийгэм хэр их бухимдалтай, нервтэй байгааг харуулж байгаа хэрэг аж. АНУ-д юмны үнэ сүүлийн 13 жилд байгаагүй өндөр хурдацтайгаар өсөж байгаа тухай “Америкийн дуу хоолой” мэдээлсэн. Дээр нь 280 сая машинтай, өөрөөр хэлбэл хоёр хүний нэг нь машин унадаг улсад бензиний үнэ сүүлийн долоон жилийн дээд хэмжээнд хүрч үнэд орсон. 

Энэ бүхний дээр “Covid”. АНУ –д Covid-19-ийн улмаас болж нас барсан хүний тоо 676 мянгад хүрсэн нь Дэлхий нэг ба хоёрдугаар дайн, Вьетнамын дайнд АНУ-ын амссан нийт хохирлоос давж гараад байна. Дээр нь бас Бүгд найрамдах ба Ардчилсан нам хоорондын ширүүн тэмцэл. Ардчилсан нам экс Ерөнхийлөгч Трамп ба түүнийг дэмжигчдийг буулгаж авахаар зүйл бүрээр хавчиж, шүүхдэж байгаа нь нийгмийн бухимдлыг намжаахад сайнаар нөлөөлөхгүй байгаа нь мэдээж. Энэ бүхний дээр BLM хөдөлгөөн гэж бас байна. 

Энэ бүхэн нийлээд нийгэмд асар их бухимдал үүсгэж, бухимдал нь нийгэмд маш улс төрийн үзэл бодол, арьсны өнгө, орлогын хэмжээнээс үүдсэн хагарал үүсгэж, хагарал нь буудалцаанаар илэрч байгаа хэрэг аж.

Энэ сарын 9-нд АНУ 24 хүн бууны суманд оногдож амиа алдсан бол 10-нд даруй 58 хүн буудуулж нас барсан, 166 хүн шархадсан.  Залгуулаад 11-нд Америк даяар Колумбын өдрийг тэмдэглэсэн амралтын өдөр байсан бөгөөд тэр долоо хоногийн болон бямба, ням гарагт болсон буудалцааны үеэр, өөрөөр хэлбэл амралтын гурван өдөр болсон иргэд хоорондын буудалцааны үеэр 109 хүн амиа алдаж, 305 хүн шархадсан нь рекорд “амжилт” болсон.

Албан ёсны статистик мэдээгээр АНУ-д 1-7 дугаар сарын хооронд 23 мянган хүн буудалцааны үеэр амиа алдсан байна. Үүн дээр дараагийн гурван сарын статистикийг нэмбэл бүр ч их тоо гарна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20