Сангийн сайд Б.Жавхлан: МУГЖ С.Жавхлан 4 тэрбумыг нэхэж, өгөөгүй тул суулт зарласан

Л.Бямбажав
2021/10/19

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан төрийн ордны өмнө суулт зарлаад тав хонож байна. Уг суултыг хийхээсээ өмнө Сангийн сайдтай уулзаж, Засгийн газрын ажлыг "Хамаг монгол" төслөөрөө орон даяараа сурталчилж, өгье. Үүнд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг тавьсан байна. Энэхүү саналыг нь  Сангийн сайд Б.Жавхлан хүлээн зөвшөөрөөгүй тул тэрбээр суулж хийж, Засгийн газрыг огцрохыг шаардаад буй. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад тэрбээр " Тийм уулзалт болсон нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил бид УИХ-д хамтарч ажилласан. Цар тахлын энэ үед урлаг соёлын салбарынхан болон аялал жуучлал хүнд цохиолтод байгаа.Энэ хүрээнд бидний уулзалт болсон. Орон даяар урлаг, уран сайхны тоглолт хийхэд зориулж дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухайгаа хэлж, Засгийн газар хамтрах боломжтой эсэхийг ярьсан. Төсвийн хувьд үнэхээр боломжгүй учраас С.Жавхлан бухимдсан. Иймэрхүү ажлууд зохион байгуулна гэдгээ ч өөрөө хэлж байсан. Үнэнийг хэлэхэд, жагсаал хийнэ гэж ярьж байсан нь ажил хэрэг болно гэж бодоогүй. Бид төсвөөс урлаг уран сайхныг санхүүжүүлэх боломжгүй. Тийм л зүйл болсон" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 26 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20