Д.АМАРБАЯСГАЛАН: УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ЧАДВАРЖУУЛАХАД ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ

Л.Бямбажав
2021/10/19

 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж дүгнэлт хийж байна. Ардчилал бол олонхийн саналаар төр засгаа сонгон бүрдүүлдэг тогтолцоо. Ард түмнээс сонгогдон бүрдсэн төр засаг нь аль болох олон иргэдийн санал, дэмжлэгийг авсан байх учиртай. Гэтэл Монгол Улсын иргэдийн сонгуулийн оролцоо  жил ирэх тутам багасаж байгаа нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Ковид 19 цар тахлын дэгдэлт өндөр байгаа, нөхөн сонгуульд оролцож буй сөрөг хүчний намууд, тэр дундаа улс төрийн хоёр дахь том хүчин АН-ын хуваагдал, олны дундах нэр хүнд зэрэг хүчин зүйлс сонгуулийн ирцэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. 

Хэдий тийм боловч ирц, идэвх муу байсан нь сонгогчдын буруу биш, улс төрийн намд итгэх иргэдийн үнэлэмж буурсны хэмжүүр гэж үзэж улс төрийн намууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадваржуулахад тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэдгийг энэ удаагийн нөхөн сонгууль тод харууллаа. 

Улс төрийн намууд иргэдийн улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлдэг, ардчилал, сонгуулийн оролцооны үнэ цэнийн талаар нийгмийг соён гэгээрүүлдэг нь ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын жишээнээс харагддаг. Цаашид сонгуулийн оролцоог дэмжих, төрийн үйл хэрэгт дуу хоолойгоо хүргэх боломжийг илүү нэмэхийн төлөө эрх зүйн шинэчлэлүүдийг хийх шаардлага бий болоод байна.

Тийм учраас бид улс төрийн намын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намуудыг бий болгох ёстой. Үүний тулд УИХ-д суудалтай, суудалгүй бүх намууд хамтран улс төрийн намын шинэчлэлийн үйл хэрэгт оролцохыг уриалж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 27 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20