Эрээнд 5 тохиолдол бүртгэгдэж, хотын хөдөлгөөнийг хаажээ

М.Төгөлдөр
2021/10/19

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод Ковид-19-ын 5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 19-ний 00 цагаас эхлэн хотын хөдөлгөөнийг бүрэн хааж /хүнсний дэлгүүр, эмийн сангууд багтсан/ дэглэмийг чангатган иргэдийн хөдөлгөөнд дрон болон камераар хяналт тавьж байна.

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун ложистикийн бүст ажилладаг хятад ажилтнаас Ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарласан.

10 дугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагаас эхлэн нийт албан байгууллагын үйл ажиллагааг зогсоон 10 дугаар сарын 14-ний өдрийн 24.00 цаг гэхэд Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулсан.

Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний дэлгүүрүүд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагаас эхлэн бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгасан байсан.

Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай, Эрээн хот руу чиглэсэн төмөр замын зорчигч тээвэр зогссон.

Одоогоор Замын-Үүд, Эрээн автозамын боомтын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, төмөр замын ачаа тээвэр явагдаж байна, хөл хорионы дэглэмээс шалтгаалан Эрээн өртөөнөөс ачилт хийгдэхгүй байна.

Эрээн хот одоогоор цар тахлын бага эрсдэлтэй бүсийн тоонд орсон бөгөөд Хятадын хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр энэ удаагийн халдварыг “дотоодын халдвар” хэмээн нэрлэж байна.

Эрээн хотод эрсдлийн бүсээс хамаарч 2, 3 дахь удаагийн ПСР шинжилгээг хэсэгчлэн авах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. 10 дугаар сарын 18-ны өдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилсан сэргийлэх хянах ажлын шуурхай штабаас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 70 дугаар мэдэгдлийг гаргасан байна.

Өвчний тархац, нөхцөл байдалдтай холбогдуулан ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бусад хошуудад бэлэн байдлыг нэмэгдүүлж дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

1. Цар тахлын голомттой бүс нутаг болох Эрээн хот, Альшаа аймаг Эзнээ хошуу зэрэг газруудаас 2021 оны 10 дугаар сарын 1-ээс хойш ирсэн иргэдийг ПСР-ын шинжилгээнд хамруулж, гэрт нь 7 хоног тусгаарлах,

2. Олон нийтийн үйлчилгээний газруудад иргэдийг нэвтрүүлэхдээ биеийн халууныг тогтмол хэмжих зэргээр цар тахлын дэглэмийг чанд мөрдүүлөх,

3. Эмнэлгийн үйлчилгээний чадамжийг сайжруулж цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар тархах эрсдийг бууруулах нөхцлийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах,

4. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн халдвараас урьчилан сэргийлэх ариутгал халваргүйжүүлэлтийг хийж, бүтээгдэхүүнээс тогтмол ПСР шинжилгээ авах,

5. Вакцинжуулалтад 18-аас дээш иргэдийг түүнчлэн, малчдыг хамруулах ажлыг эрчимжүүлж, цар тахлын үеийн дэглэм, урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх, цар тахлыг дэглэмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна.

БНХАУ-ын зарим бус нутгуудад цар тахлын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг анхааралдаа авч тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хороо, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын товчооноос ӨМӨЗО, Нинься, Ганьсу, Шааньси мужуудад 2021 оны 10 дугаар сарын 18-нд ажлын хэсэг илгээж орон нутгийн удирдлагуудад цар тахалтай тэмцэх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж эхлээд байна гэж Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20