Украйны миссыг “Инстаграмм”-д дайсны хэлийг ашиглалаа гэж зэмлэжээ

М.Төгөлдөр
2021/10/19

Украйнд “2021 оны мисс” цолын эзэн Анна Непляхыг олон нийтийн сүлжээнд оросоор ярьсан бичлэг оруулж, орос хэлийг ашиглаж байгааг тойрсон дуулиан олны анхаарлыг ихээр татаж байна. Анна Неплях нь “Мисс” шалгаруулах тэмцээнд ялсны дараа “Инстаграмм”-д оросоор бичсэн пост орууллаа гэж сая гаруй буруушаасан, зэмлэсэн, эх оронч бус сэтгэлгээ гаргалаа, дайсан этгээдийн хэлийг ашиглалаа гэсэн зэмлэл хүлээн авсан байна.

Үүний хариуд Анна Непляр “Хүн амынх нь 90 хувь нь оросоор ярьдаг хотод, орос хэлтэй хотод өссөн хүний хувьд би өөрт эвтэй байгаа хэлээр өөрийгөө илэрхийлэх эрхтэй хүн. Үүнийг ойлгож байгаад баярлалаа” гэсэн бичлэг оруулж хариу барьсан байна.

Непляхын ярьж байгаагаар сүүлийн ганц хоногийн дотор хэрэглэгчдийн 90 хувь нь украйн хэл мэдэхгүй учраас оросоор үзэл бодлоо илэрхийлдэг украйнчуудын “Инстаграмм”-д оросоор ярилаа гэж заналхийлсэн, буруутгасан сэтгэгдэл сая гаруйг авсан байна. Тэрээр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийн хариуд “Төрөлх хэлээ ганц өдрийн дотор сураад, ямар ч аялгагүй, өөгүй ярих боломжгүй” гэж хариулжээ.

Украйны эрх баригчид бүгдийг Оросын эсрэг гэсэн бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд хүн амынх нь 1/3 нь орос үндэстэн, ахуйн хүрээнд хүн амынх нь ¾ нь оросыг хэлийг ашигладаг нийгэмтэй гэсэн бодит байдлыг үл тоон 2019 онд “Украйн хэлийг төрийн хэл болгоны ашиглахыг хангах тухай” гэсэн хууль баталж, дэлгүүр хоршоо, төрийн яам тамгын газар, төрийн үйлчилгээний бүх газар, олон нийтийн газар орос хэлийг ашиглахыг хориглосон. Хуулийг зөрчсөн хүмүүст эрүүгийн хариуцлага хүртэл хүлээлгэх болсон. Үүний дараа хүмүүс хувийн өс хонзон авах үүднээс нэгнээ орос хэлээр ярихыг амдан ичилж тусгай албадад “матах” үзэгдэл газар авсан. Үүнээс өмнө Зөвлөлтийн үед орос хэлээр хэвлэгдсэн бүх ном, Орос хэл дээрх бүх дуу, кино, хүүхэлдэйн кино, хожим Орост хэвлэсэн бүх ном, кино, оросын дуучдын дуу зэргийг Украйны эсрэг, Оросын их гүрний дээрэнгүй үзлийг тээсэн, Оросыг магтсан агуулгатай гэж хориглоод байсан юм.

Явандаа энэ хууль нь хэл ярианы салбараас хальж, украйн иргэдийн хувийн амьдралд ч оролцох болсон. Жишээлбэл, сая Токиогийн Олимпын үеэр өндрийн харайлтаар хүрэл медаль авсан Ярослава Магучих нь медаль авсны дараа Оросын тамирчин Мария Ласицканетай тэврэлдэж зургаа авхуулсны төлөө маш их дайралтад өртсөн. Оросын тамирчин нь армийн мэдлийн ЦСКА нийгэмлэгийн тамирчин, офицер байж таарсан тул Магчихийг Украйнытай байлдаж байгаа гол дайсан улсын офицер цолтой хүнтэй тэврэлдэж зургаа авхуулан салан тусгаарлагчдыг дэмжлээ гэж сонин хэвлэл, тв, интернэт шүүмжлэл өртсөн юм. Улмаар Украйны тамирчид олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо Оросын тамирчидтай хэрхэн харилцах дүрэм гэгчийг хүртэл зохиож, тамирчдыг түүнээ хатуу баримтлахыг шаардаж эхэлсэн. Үүнээс болоод Паралимпын тоглолтоор мөнгө авсан Украйны тамирчин медалийн зураг даруулахдаа Оросын тамирчинтай зэрэгцэж зогсохоос татгалзсан нь нэлээд шүүмжлэл дагуулсан.

Энэ бүх дэгсдүүлэг нь Оросыг Крымийг хойгийг булаасан, зүүн нутгийн салан тусгаарлагчдыг дэмжиж Украйнд цэргээ оруулсан, Украйнтай байлдаж байгаа дайсан улс гэдэг дээр суурилж байгаа буруутгаж байгаа юм. Ийм дайсан улстай холбоотой юу ч байсан хориглох ёстой гэсэн үзэл ноёлж байгаа. Засгийн газар болох хэт үндсэрхэг хэсэг нь Орост үйлдвэрлэсэн юу ч байсан Украйнд зарагдах ёсгүй гэцгээж байгаа. Ерөнхийлөгч Зеленский нь Оросын шатдаг хийг “дэлхийн хамгийн бохир заваан хий” гэж нэрлэсэн.

Тэгсэн атлаа Украйн нь Оросоос Европ руу дамжиж байгаа шатдаг хийг өөрийн нутгаар өнгөрүүлэхийн төлөө асар их чармайлт гаргаж байна. Мөн Оросоос шатдаг хийг хямдаар шууд худалдаж авахын Оронд Европын улсуудын худалдаж авсан оросын хийг өндөр үнээр худалдан аваад “бид Оросоос шатдаг хий аваагүй” гэж байгаа. Үүнээс болоод иргэд нь дамын үнээр авсан шатдаг хий ашигласны төлөө өндөр үнэ төлж тун хүнд байдалд ороод байна.

Монголд улстөрчдийг “Хятадын тагнуул”, “Хятадын эрлийз” гэж буруутган “карьер”-ийг нь балладагтай адилаар Украйнд хүнийг “Оросын тагнуул”, “Оросын эрлийз” гэх нь хамгийн аймшигтай зэмлэл болж хувирчээ.

https://www.tvc.ru/news/show/i...


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20