Ж.Ганбаатар: Татвар төлөгчдийн мөнгийг үрэх яам бол хэрэггүй

Л.Бямбажав
2021/10/20

Төрийн байгууулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлд  Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах асуудал 2016 оноос хойш яригдсан. Энэ яам ядаж гурван чиглэлд төвлөрч ажиллаасай гэж хүсч байна. Нэгт, салбар хоорондын бодлогыг нэгдмэл байдлыг хангах. Хоёрт нэгдмэл бодлогыг орон нутаг, бүсийн бүх түвшинд хүргэж, хэрэгжүүлэх. Гуравт, төсөв санхүүгийн асуудлыг дунд, урт хугацаандаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өргөн барьсан төсөлд дээрх гурван асуудал ядмаг тусгагджээ. Агентлагийн эрх, үүргийг л яам болгож байна. Ц.Нямдорж сайд хэлэлцүүлгийн явцад сайжруулаад, өөрчлөх боломжтой гэж хэлж байна. Өнөөдрөөс юу ч өөрчлөгдөхгүй, Монгол Улсын хөгжилд ахиц дэвшил гарахгүй бол хэрэггүй шүү дээ. Энэ талаас нь сайжруулах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үрэх яам бол хэрэггүй. Гадаад худалдааны асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яам руу төвлөрүүлэх шаардлагатай. Сангийн яамнаас эдийн засгийн хөгжлийн санхүүжилтийг, УУХҮЯ-наас мөн асуудлуудыг салгах авах нь зөв. Хүчтэй яам Засгийн газарт хэрэгтэй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 24 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20